Францын дотоод асуудалд оролцохгүй байхыг Трампт санууллаа
2018-12-10

Францын нийслэл Парис хотноо энэ амралтын өдөр иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, цагдаагийнхантай мөргөлдсөн юм.

 

 

Жагсагчид Ерөнхийлөгч болон Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаарджээ. 

 

Уг жагсаалтай зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Францын эрх баригчдыг илт гутаан доромжилсон жиргээг твиттер хуудастаа нийтэлсэн нь хоёр улсын дунд маргаан үүсгээд буй талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Трамп твиттер хуудастаа "Парисын уур амьсгалын гэрээ Франц улсад тохирохгүй байгаа нь харагдаж байна" гэж жиргэжээ.

 

Цагаан ордны тэргүүн энэ оны эхээр "Парисын уур амьсгалын гэрээ"-нээс гарч буйгаа зарласан ба өнөөг хүртэл удирдагчид түүний бодлыг өөрчлөхийг уриалсаар байна. 

 

Трампын дээрх өдөөн турхирсан жиргээнд Францын Дотоод хэргийн яам өчигдөр хариу өгчээ. Яам "АНУ-ын Ерөнхийлөгч бие даасан Франц улсын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож, хошуу дүрэхгүй байхыг сануулж байна. Бид улсынхаа дотоод асуудлыг бие даан шийдвэрлэх чадвартай. Тиймээс эрх баригчид болон жагсагчдыг өдөөн турхирах хэрэггүй" гэж мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Trump zovl helzdee
2018-12-10
ömhii trump
2018-12-10