Дэлхийн 200 орон уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэхээ амлалаа
2018-12-16

Польш улсын нийслэл Варшав хотноо НҮБ-ын хурал зохион байгуулагдаж, амжилттай өндөрлөлөө.  Уг хурлын үеэр дэлхийн 200 гаруй улс өнгөрөгч хурлаар баталсан "Парисын уур амьсгалын гэрээ"-г хэрэгжүүлэхээр тохиролцоонд хүрчээ.

Олон улсад тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэх гэрээг олон улс амжилттай байгуулсан ба ирэх 2020 оноос дээрх орнууд гэрээг хэрэгжүүлэхээр болж, байгаль экологид сөргөөр нөлөөлж буй бүхэнтэй тэмцэхээр болжээ.

НҮБ-ын удирдлагууд өнгөрөгч 2015 онд дэлхийн дулаарлын гол буруутан болох хүлэмжийн хийн хэмжээг багасгахын тулд "Парисын уур амьсгалын гэрээ"г санаачилсан юм. 

Уг гэрээнд хүчирхэг эдийн засагтай орнууд дэлхийн дулааралтай тэмцэх санхүүжилтийг батлах, хөрөнгө оруулах зэргээр тусгасан билээ. 

"Парисын уур амьсгалын гэрээ" хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр дэлхийн температурыг аж үйлдвэржилтийн өмнөх үед авчрах зорилготой аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны дундуур уг гэрээнээс гарч буйгаа зарласан нь  олон улсыг түгшээх болов.  Цагаан ордны тэргүүн уг гэрээг "ямар ч ашиггүй, үр дүнгүй, хий дэмий зүйл" хэмээн тодорхойлсон юм. 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ёстой үнэн үг хэллээ. Би яг ингэж боддог юм. Ёолк тэгээд цагаан сар утааг бухимдлыг мартуулж, улстөрчид ч тэр эгзэгтэй үеэр улс орноо хувааж идэх ил далд гэрээг хийсээр, зуны эхэн сар гарч амралт эхэлж, зугаа цэнгээний цаг ирснээр хэсэгтээ л найр наадам, хорхог боодгоо эргүүлж, морь малаа уяж, хадлан өвс, тэгж байтал сургууль соёл эхэлэж жигдэрч байтал дахиад л утаагаа санана даа нэгэн хүйтэн өглөө. Ийм чөтгөрийн тойрогт энэ ард түмнийг эргэлдүүлж ядуурлын цаламд улам улам оруулж байгаад харамсаад баршгүй.Монголчуудын амьдралаа гэж наадам айраг хоёртоо уужирсан, утаа улс төр хоёртоо бухимдсан нэгэн хэвийн хөгжил гэж байхгүй хүйтнээс эсвэл гангаас яаж тэсэж үлдэхийн төлөөх тэмцэл л юм даа.
2018-12-17
Ёолк энээ тэрээ палааж костюм гэж байтал ул боов ууц нуруу гээл цагаан сар золгоно. Тэгж байтал хавар болж ханш нээнэ утаа арилж сургууль соёл шалгалт шүүлэг гэж яваад зунтай золгоно, утааг мартана, наадамлана хөдөө гадаа хорхог боодог гэж байтал намар хичээл сургууль ажил төрөл ... Өвөл болж утаагаа угтаж авна, энэ улсад юу ч өөрчлөгдөхгүй өөрчлөх зүрхгүй хүмүүс бид амьдарч байгаам да...