Энэ өвлийг л давчихвал, ирэх жил утаа 50 хувиар буурна
2018-12-17

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хот дахь гэр хорооллын түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахын тулд бүрэн шаталттай зуух нэвтрүүлсэн. Дараа нь түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлан агаарт бохирдол бага ялгаруулдаг түлшээр сольсон.

 

Уг төслүүдийг Мянганы сорилтын сангийн дэргэдэх “Цэвэр агаар” төсөл, Дэлхийн банкны дэргэдэх “Улаанбаатар цэвэр агаар” төсөл болон Засгийн газраас хэрэгжүүлсэн. Ингэхдээ Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр 4.5 сая ам.доллар, “Жайка” хамтын ажиллагааны байгууллагаас 2.7 тэрбум төгрөг, нийт 87.2 тэрбум төгрөгийг зарцуулсан.  Үүн дээр Засгийн газрын 108.9 тэрбумыг нэмбэл 196.2 тэрбумыг зөвхөн утаа, агаарын бохирдолд  зарцуулсан байдаг. Ингэж өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэдэн зуун тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан ч урагштай арга олоогүй өдийг хүрсэн.

 

Тэгвэл дахин “сайжруулсан түлш”-ийг хэрэглээнд оруулж, агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах “аргыг” олжээ. Засгийн газар ирэх оны тавдугаар сараас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж, ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК байгуулсан.

 

Уг сайжруулсан түлшний үйлдвэрийн нээлтийн үеэр “Утаа, агаарын бохирдлын талаар сүүлийн 20 жил ярилаа. Утаа бол манай улсын Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа хамгийн том дайсан. Утаанаас салах, угаарыг багасгах нэг л арга бий. Утааг багасгах шийдэл нь сайжруулсан шахмал түлш хэрэглэх юм. Ингэснээр агаарын бохирдол 50 орчим хувиар багасна” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Удахгүй 2019 он гарна. Он гарангуут ирэх тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс борлуулахыг хориглох төдийгүй цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гарсан.  Зөвхөн сайжруулсан түлш хэрэглэнэ. Уг сайжруулсан түлш нь стандартын чанарын шаардлага хангасан болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлж байна.

 

“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан түлшнээс дээж авч Геологийн төв лабораториор шинжлүүлэхэд “Сайжруулсан түлш” MNS 5679:2014 стандартын чанарын шаардлагыг хангасан дүн гарчээ. Одоогоор уг үйлдвэр нь бүтээгдэхүүнээ Сонгинохайрхан дүүргийн сайжруулсан шахмал түлш борлуулах цэгт 25 килограмыг нь 3750 төгрөгөөр борлуулж байгаа аж.

 

Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хоёр үйлдвэр нь 2019 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж жилдээ 700 мянган тн утаагүй, илчлэг өндөр түлш үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

 

Утааны гол “буруутан” гэр хорооллын айл өрхүүд гэдэг. Улсын нийт хүн амын 60 хувь нь буюу үндсэн бүртгэлтэй 1 сая 350 мянган хүн Улаанбаатар хотод аж төрж байна. Үүнээс нийслэлийн гэр хорооллын 220 мянган айл жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс шатааж байна. Энэ нь 220 мянган бага оврын уурын зуух ажиллаж байна гэсэн үг. Дээр нь 3000 нам даралтын зуух байна. Эдгээр том, жижиг зуухнууд Улаанбаатар хотын утааны 90 хувийг “үйлдвэрлэж” байгаа гэж үзэн Засгийн газар ирэх оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосон. Ингэснээр иргэд түүхий нүүрс биш сайжруулсан шахмал түлш хэрэглэх л үндсэн нэг сонголттой болох юм.

 

Жилд айл өрхүүд 1 сая 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг бол сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд оруулснаар жилд 600 мянган тонныг л түлнэ. Тийм ч учраас агаарын бохирдол 50 хувиар буурна гэдгийг хэлээд байгаа. Учир нь “Тавантолгой”-н нүүрс учраас шаталт сайн, шаталтын хугацаа урттай аж. Мөн уг сайжруулсан түлш нь өнөөдөр худалдаалагдаж буй түүхий нүүрснээс үнэ хямд байх ажээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ өвлийг л “амьд” давчихвал ирэх жил утаа 50 хувиар буурч, цэлмэг, цэнгэг агаараар амьсгалах цаг ирэх аж. Ээ дээ энэ өвлийг л мэнд даваад Ерөнхий сайдын хэлсэн “гэгээн” ирээдүйтэй золгохсон...

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Амжилттай болоосой, бүгд хичээгээсэй
2018-12-19
Unshigch:
ysn ch muuhai niigem be, uls torchid be ene saihan ard tvmnee zvgeerl oron suutsaar hangachaachee, tolgoin der bga ene 76 ugan chadna biz de mongol hvn gj bhgvi boljee eeee chaawaas da. ene uls orniig min moljij bga hvmvvst uilin vr gj bas mendeh bha da
2018-12-18
yag zow
2018-12-18
Bitgii SHAA
2018-12-18
Наа:
Монголын төрийг тохиролцооны дэлггүүр болгосон Нийслэлийн газрыг зах замбараагүй зарсан, Монгол улсын аль өөдтэй өнгөтэй болгоныг бөгс долоогч нартаа өгсөн Миеэ унаад 2 жил болж байж л энэ 20 жилд үүссэн утаа МАНАН арилна даа
2018-12-18
hudlaa shaan biz!!!! odoo bitgii tolgoi dahin dahin ugaagaad bgara. 76 OORKOO!!!!!!
2018-12-17
bayan hoshuu tolgoitiig l...:
ger horoololiig l uragshaa bogd uuliin urd nuulgechihmeer baihiin
2018-12-17
зочин:
Үлгэр болсон юм битгий захилгаар бичээд тэнэглээд бай түүний оронд өвөлд нь салхитай байгаасай гэж тэнгэртэй залбир
2018-12-17
yag zow
hahaha:
amlaad baisan bolovsruulsan tvlsh vgvi yum bishvv ??? .mungiig ni ali hediin shaagaad ideed uugaad asuudal ehlengvvt odoo 1 anhaarlaa handuulj ehej bui geh .. vnen bolj taarlaa shvv.. vildverlvv ni heniig ch nevtrvvlehgvi geh tsoojtoi haalga ... ene ond uushigaar yvsan bvh hvmvvs ene tonuulchidtai hariutsalga yarih..
2018-12-17
Bbb:
Zuuhandaa gal tulj Shataaj l baigaa hoino utaa buurahuu f off. Mongo ideh argaa oloh yum aa mon.
2018-12-17
Зочин:
Хүрэлсүхийн Засгийн газрын жил гаруй хугацаанд хөрөнгө оруулалт асар их хэмжээгээр нэмэгдэж аж ахуйн нэгжүүд иргэд ажилтай, орлоготой болж ард иргэдийн амжиргаа дээрдэж байна. 2012-2016 онд хүн арддаа өгөөжгүй маш их хөрөнгө зарцуулж ихэнхийг нь эрх мэдэлтэнгүүд хувааж идсэн. Тэд нар үнэхээр ясагт ияналтгүйгээр дэндүүлсэн шүү. Иргэддээ хандсан улс орны цаашдын хөгжилд нөлөөлөхүйц маш чухал ажлуудыг эхлүүлээд байна.
2018-12-17
Bitgii SHAA
шаана биз чи:
хүрэлсүхийг утаагаар авч хаяна ,,, харж л байгаарай тэр түлш нь элэг авмаар юм 3600 гээд байж бай на лэээ ,, харж л байгшаарай та нар хүрэлсүхийг буудаж биш утаагаар зайлуулах гээд гарууд ажлаа эхэлчлээээ
2018-12-17
Уншигч:
Утаанд зарцуулсан мөнгөөр орон сууц баривал үр дүнтэй байх байсан.
2018-12-17
Уншигч:
Жил болгон утаа багасна гэж хууртсаар насыг барах нь.
2018-12-17
Эхний ээлжинд нийтийн тээврийн автобуснуудыг бүгдийн ГАЗ хөдөлгүүртэй автобусаар солих хэрэгтэй
2018-12-17
Зочин:
галлахгүйгээр халаалтын системийг гэр хороолол руугаа хийж болдоггүй юм байх даа жил болгон зарцуулж байсан олон тэрбум төгрөгөөрөө ядаж л жил бүр 1 дүүргийг дэд бүтэц дулаантай холбож байсан бол ядаж агаарын бохирдлыг их хувиар буулгах байлаа уб хотоо гэр хорооллоо дэд бүтэц дулаантай болгох тос төсөл хэрэгжиж болдоггүй юм байх даа
2018-12-17
Mаскаа зүүцгээе:
Автобусны буудал бүрд, ТҮЦ болгонд төрөл бүрийн маск зардаг байя. Ядаж маскаа зүүж хэвшицгээе. Зөвхөн аптект байх нь хангалттай биш байна.МАСКАА ҮЙЛДВЭРЛЭСЭН МӨРТЛӨӨ БИД ЗҮҮХГҮЙ БАЙХ ЮМ.Маск зүүх аян өрнүүлэе. Эрүүл мэндээ хамгаалая.
2018-12-17
Шаана биз
2018-12-17
Хувийн хэвшлуудийг дэмж:
Сайжруулсан тулшийг, хувийн хэвшлийн аж ахуйнууд хийдэг. Иргэдээ яагаад дэмждэггуй юм бэ!!! Нийгэмч санаачлага гаргасан тэднийг харин ч урамшуулах естой шд. Хурэлсух ээ !!!
2018-12-17
zochin:
Yostoi ats blgui
2018-12-17
Нохойн бааснуудаа:
Хуцалдаад байлгүй гаргасан шийдвэр дагацгаа. Үгүй бол хөдөө рүүгээ зайлцгаа. Бүгдээрээ хордож үхэж байгаагаа ойлгохгүй шүүмжилж бас худлаа хуцацгаана.
2018-12-17
Нохойн бааснуудаа:
Хуцалдаад байлгүй гаргасан шийдвэр дагацгаа. Үгүй бол хөдөө рүүгээ зайлцгаа. Бүгдээрээ хордож үхэж байгаагаа ойлгохгүй шүүмжилж бас худлаа хуцацгаана.
2018-12-17
Иргэн:
Багануурын нүүрснээс 2 дахин илүү үнэтэй байна. 2 дахин хэмнэлттэй асаж чадах уу? Тэгж чадахгүй бол ард иргэд сөхрөх юм байна даа
2018-12-17
Жил болгон л дараа жил утаа буурна гэж худлаа ярьж бичдэг штэй. битгий худлаа үлгэр бичиж юм бичсэн болж дүр эсгээд бай. Юун дараа жил гээд тэнэг юм бичээд бгаан
2018-12-17
123456:
ingej shaasaarl bna uu jiliin jild ingej yaritsgaax yum bolioch lalaruudaa
2018-12-17
zochin:
ссс хүүхэд хуурч байгаа бишдээ,
2018-12-17
Зочин:
Бас л нэг үлгэр, бас нэг шахаа.
2018-12-17
иргэн:
АМ МЭХ БҮҮ ХУУРТ!!!!!!!!!
2018-12-17
zochin:
Үнэхээр их хүсэж байна, ажил болж бүтээсэй,дээр дооргүй бүтэлтэй болгохын төлөө зүтгээсэй. Утааг бууруулбал хэн нь ямар ч хүн байсан улираан сонгоход татгалзах зүйлгүй
2018-12-17
Уншигч:
Удирдагч нарын маань жил болгон хэлдэг үг л дээ.Алтанхуягийг дахин залвал утаа буурах байх. Гэхдээ шуналтай найз нараа өөд нь битгий гаргаарай гэж ам өчгийг нь авч байж тавих хэрэгтэй.
2018-12-17
Битгий ААА:
Насаараа Монгол улсын нийслэлийн бүх албан тушаал Монголын төрийн өндөр албан тушаалыг хашихдаа нийслэлийн газрыг зарж, МАНАН гэгчийг байгуулсан, нэгч биенис хийлгүйгээр төрөөс төрсөн тэрбумтан Миеэ, утааны жижнэхэнэ эзнийг зайлуулж хариуцлага тооцож түүний гар хол болсон Бадамжунай мэтийн үр могойнуудыг устгалгүйгээр утаа харин ч аралахгүй шүү. Эх нь булингартай бол. Тийм учраас эх үүсвэрийг нь л янзлах ёстой
2018-12-17