ОХУ-ын Батлан хамгаалах яам Японыг өдөөн турхирав
2018-12-18

ОХУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр Япон улстай газар нутгийн маргаантай бүс нутагт цэргээ байршуулахаар төлөвлөж буйгаа зарласан байна.

 

 

Дэлхийн II дайны дараагаас хоёр улс Итуруп, Кунашир арлыг өөрийнх хэмээж, өнөөг хүртэл зөрчилдсөөр ирсэн юм.

 

Оросын тал дээрх аралд цэргийн хуарангаа байршуулсан ба ирэх долоо хоногт цэргээ илгээхээр болжээ.

 

Японы Ерөнхий сайд Шинзо Абе ирэх оны нэгдүгээр сарын 21-нд Москва хотноо төрийн дээд хэмжээний айчлал хийхээр болсон талаар Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав.

 

"Гэхдээ уг мэдэгдлийн дараахан ОХУ-ын Батлан хамгаалар яам Японыг илт өдөөн турхирсан мэдэгдэл хийсэн нь Абегийн айлчлал товлосон хугацаандаа болох уу гэх хардлага төрүүлж байна" талаар "CNN" агентлаг уламжлав.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Абе нар өнгөрөгч есдүгээр сард уулсан билээ. Уг уулзалтын үеэр Путин ямар ч болзолгүйгээр Японтой найрамдлын гэрээ байгуулахыг хүссэн юм.

 

Уг хүсэлтийг Токио хүлээн авахаас татгалзаж ба газар нутгийн маргааныг эцэслэх хүртэл Москватай хэлэлцээр хийхгүй гэдгээ илэрхийлсэн билээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
татгалзаж ба
2022-02-24