Д.Жигжиднямааг улсын хилээр гарахыг хоригложээ
2018-12-19
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн прокурорын газраас Д.Жигжиднямаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцсэн.

 

Шүүхээс Д.Жигжиднямааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт "Улаанбаатар Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгт " Замын даргын албан тушаалд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, МУ-н хилээр гарахыг хязгаарлах санал ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Юун сайн явж байгаа байгууллага. Тендерийн бөөн булхай хийдгийг хэлдэггүй юм бол сайн явж байгаа монголын ард түмэнд харагдахгүй л байгаа шүү
2018-12-23
иргэн:
хүнтэй нийцгүй л дээ.
2018-12-19
gants saina yavj baiga baigulagiig, Erenhiilegch mani avhaar shiidjee.
2018-12-19