Н.Алтанхуяг: Улстөрчдийг шунал тачаалаа дар гэж уриалж байна
2018-12-19

 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Монголын нийгэмд олон үйл явдал өрнөж байна. Өнөөдөр бид өнгөрснөө ярьж, болохгүй байгааг нь цэвэрлэх хэрэгтэй. Түүнчлэн цаашдаа Монголын нийгмийг хөгжүүлэх гарц, шийдлийг ярих цаг болсон. Монголчууд бид арга ухаан, эр зориг, эв нэгдлээрээ үнэт зүйлсээ сахин хамгаалж, нийтээрэй чинээлэг, шударга төрөө сэргээхийн төлөө ажиллаж байна. Энэ цаг үе биднээс эр зориг, арга ухаан шаардаж байгаа. 

 

Төр нь иргэдийнхээ боломжийг хулгайлагч гэмт этгээдүүдээр дүүрч байгааг бид харж байна. Тиймээс монголчууд өнгөрснөө дүгнэж, муу муухайг цэвэрлэх, эх орноо хөгжүүлэх гарц, шийдлийг ярих цаг болсон. Монголын төрд шударга ёсыг сэргээх, байгалийн баялгийг нийтийн өмч болгох, чинээлэг дундаж давхаргыг бий болгохын төлөө ажиллана. Монголд шударга ёсыг тогоох Монгол төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан, иргэдэд очих ёстой зээлийг өөртөө авсан УИХ-ыг нэн яаралтай тараах тэмцлийг эхлүүлнэ. Мөн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон бол заавал шийтгэлээ хүлээдэг нийгмийг цогцлоож, “60 тэрбум”-ын хэрэгтнүүдийг шударга шүүхийн өмнө авч очих болно. Түүнчлийн УИХ-ын сонгууль жижиг 76 тойргоор явдаг байдлыг зогсоож, намууд өмчтэй байхыг хуулиар хориглож, Монголд шударга сонгууль болдог нийгмийг цогцлоохын төлөө ажиллана.

 

Мөн байгалийн баялгийг бүх нийтийн өмч болгож, тусгай зөвшөөрлийн наймааг таслан зогсоож, стратегийн ордуудаас төсөвт ордог орлогыг нэгтгэж Баялгийн санд төвлөрүүлэн Монголын өрийг төлөх, авлигачдын мөнгийг хурааж, иргэдийг орон сууцжуулахад зарцуулахын төлөө ажиллах болно. Уул уурхайн биш барааны экспортыг нэмэгдүүлье. Улс орон бүтээн байгуулалтгүйгээр хөгжихгүй. Чинээлэг дундаж давхаргыг бодлогоор бий болгохын төлөө ажиллая. Шатахуун болон гол хэрэглээний барааны үнийг хазаарлаж, иргэдийн цалин хөлс, орлогыг нэмэх, жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх хэрэгтэй. Монгол Улсад өнөөдөр эдийн засгийн ардчилал байхгүй болсон. Даатгал, банкийг ард иргэдийн оролцоотой бий болгоё. Өнөөдөр гарц шийдэл ярих цаг болсон. Монгол хүн Монголдоо амгалан тайван амьдрах, бахархалтай сайхан амьдрал боломжийг авч ирэх Нэгдмэл Монгол хөдөлгөөнийг байгуулж байгаагаа зарлаж байна. Эх орныхоо төлөө гэсэн чинь сэтгэлтэй бүхнийг энэ хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна хэмээн мэдээллээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Таны энэ бодлогыг Ерөнхийлөгчийн төвшинд дэмжиж байгаа юу?

 

-Хийе гэвэл аргаа олно. Хийхгүй гэвэл шалтаг олно. Би үүнийг бүх шатанд хэлдэг.

 

-Та намынхаа үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?

 

-Би АН-ын гишүүнээрээ хэвээр байгаа. АН-ын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа. Монголын нийгэмд бугшсан энэ асуудалд шийдэл, гарцыг хийж, хошуучлах ёстой. Тэр үүргээ өнөөдөр хийж чадахгүй байна. Онигоо ч гарсан байна лээ, “М.Энхболд байрандаа, У.Хүрэлсүх байрандаа, АН бүлэггүй боллоо” гэдэг. Энэ бол хариуцлагагүй явдал. Өөр хоорондоо хөлөө жийлцэхээ болиод гарч шийдэл хайх хэрэгтэй. Өнөөдөр бид дэндүү амиа бодсон, явцуу байна. Цөөхөн хүний эрх ашигт нам үйлчилдэг болсон. Энэ намыг бий болгосон хэдэн зуун мянган гишүүд байгаа. Тэр гишүүд 1990 оны зүрх сэтгэлээрээ байгаа. Бүлэглэлд үйлчилдэг цөөн хүний гарт намын удирдлагууд шилжсэнтэй холбоотой.

 

-Таны энэ байр суурийг Ерөнхийлөгчийнх гэж ойлгож болох уу?

 

-Надад тийм нарийн ухаан байхгүй. Өнөөдөр сайн өдөр гэхээр нь би та бүхэнд санаачлан байгуулснаа зарлаж байна. Монголоо гэсэн гурван чухал зүйлийг хэлээд уриалж байна. Монголд өчнөөн олон хөдөлгөөн, нам байгаа. Тэдэнд буруу байхгүй. Цөөхөн нь баяжиж, олонхи нь дундаж амьдралтай явахын төлөө байвал надтай нэгдээрэй.

 

-Та өмнө нь МАН-тай хамтарч, бүлэглэл байгуулж байсан?

 

-Эртээд Ц.Элбэгдорж худлаа хэлж байна лээ. Хамтарсан Засгийн газар байгуулагдах, МАНАН байгуулагдах хоёр тэнгэр газар шиг ялгаатай. 2004 онд Н.Энхбаяр УИХ-ын дарга болж, Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болж хамтарсан Засгийн газар байгуулсан. Тэр үед хамтарсан Засгийн газар нь МАНАН болно гэж Ц.Элбэгдорж ч бодоогүй байх. Би 2008 онд С.Баяр, Сү.Батболдын Засгийн газарт ажиллаж байсан. Хэрвээ би тэр үед газрын баялгийг хамтарч авсан бол та нарын нүүрийг  харж чадахгүй гадаадаар зугаалаад явж байх байсан биз. Лицинзийг ард түмэнд нь буцааж өгөх хэрэгтэй. Улстөрчид шунал тачаалаа дар гэж уриалаад байгаа юм.

 

-Танд баримт байгаа юу?

-Юун баримт гэж, "Эрдэнэт"-ийн49 хувийг хэдэн жил ярив.

 

-Та нам байгуулах гэж байгаа юм уу?

 

-Одоо Монголд хэдэн нам байдгийг мэдэхгүй. Нам байгуулахаар ойр орчмы хүнээ л тавьж байна. Сүүлдээ ард түмний газрын доорх баялгийг дээрэмдэж авсан мөнгө нь нам байгуулахад зарцуулагдаж байна. Хүүхдээрээ, хамаатнаараа нам байгуулаад хөдөө орон нутагт яваад мөнгө цацаж байна. Шүүхээр ороод гэм буруутай нь тогтоогдсон бол шийтгэлээ хүлээдэг. Гэтэл буруугаа хүлээсэн хүн хэн байгаа юм.

 

-Таны энэ мэдэгдлийг харахад М.Энхболд, Ц.Элбэгдорж буруу зүйл хийсэн. Ганцаараа та цэвэр мэт харагдахаар байна. Та төрийн бус байгууллагаа нам болгох уу?

 

-Би та нарт маш тодорхой гурван зүйл хэллээ. Олонх нь дундаж амьдралтай болъё гэж байвал надтай нэгдээрэй, үгүй гэвэл холхон байгаарай.

 

-Ц.Элбэгдорж таныг “Намайг огцруулаад өг” гэж орж ирсэн гэсэн?

 

-Ц.Элбэгдорж зүүдээ ярих гээд хулгайгаа ярьсан.  Ц.Элбэгдорж сурвалжлагач байхдаа шүлэг бичээд Ерөнхийлөгч байхдаа хэрэг бичдэг болсон. Ц.Элбэгдорж намайг өргөдлөө өг гэсэн. Би ажил хийхийн төлөө тэр хүнд хэлсэн. Би ажлаа өгөхгүй, чаддаг юм бол кноп дараад хал гэсэн. Манай намын 7 гишүүнийг чуулганы сурвалжлагад оруулаагүй, 8 гишүүнийг миний эсрэг кноп даруулсан шүү. Ингээд 15 гишүүнийг эсрэг кноп даруулсан.

 

-Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөхийн тухайд та тэмцэл ярьж болж байна уу?

 

-Чи тэгээд тэмцэхгүй юм уу. Чи тэмцэхгүй, би тэмцэхгүй, амиа бодсон юм бэ, та нар.

 

-Таны энэ бодлого Ерөнхийлөгчийн бодлоготой уялдаатай юу?

 

-Энэ бол миний хувь хүний байр суурь. Ерөнхийлөгчтэй зөвлөөгүй. Ерөнхийлөгчийн зөвлөхийн тухайд хэлдэг үгээ хэлдэг. Энэ нь зөвлөхийн үгээр явна гэсэн үг биш. Би Монголын ард түмний хөрөнгөөр төрийн албанд бэлтгэгдсэн хүн. Тийм ч учаас би өөрийн хариуцсан үедээ хийх гэж оролдсон. Хийх хүн аргаа, хийхгүй хүн шалтаг хайдаг. Би хийх гэж оролдсон. Одоо хараад сууж чадахгүй байна. Надад энэ муухай тогтолцоог унагааж, устгах бодол байна. Газрын доорх баялгийг ард түмэнд хүртээе. Дундаж давхрагыг бий болгоё.

 

-Та улстөрчийн зүгээс төрийн гурван өндөрлөгийг хэрхэн харж байна вэ?

 

-Алтанхуягийн бодол нэг хэрэг. Ард түмний бодол өөр хэрэг. Миний байр суурь ач холбогдол байхгүй.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ӨӨРӨӨ ИЧ:
ЗА АЛТАНХУЯГАА ЧИ АРИУН ЯВДАЛТАН УУ. ДҮҮГЭЭ Ч БИЛҮҮ, ЭГЧИЙГЭЭ Ч БИЛҮҮ, ГАВЪЯАТ, АРДЫН ЭМЧ БОЛГОЧИХООД ИЧИХГҮЙ ЯВЖ БАЙЖ. ОЮУНГЭРЭЛ БИЛҮҮ ТЭР АРДЫН ЭМЧ НЬ. ИЧЭЭЧ. ТЭГТЭЛ НАСААСАА КЛИНИКТ АЖИЛЛАЖ ӨВЧТӨНИЙ ЦУС НУС ЦЭР ӨТГӨН ШИНГЭНТЭЙН ЗУУРАЛДСАН ЭМЧ НАР ЮУ Ч ҮГҮЙ Л БАЙНА Ш ДЭЭ.
2019-02-20
иргэн:
Ц.Элбэгдорж Миеэ.Энхболд Т.Бадамжунай ҮХЦ-н гишүүн асан Жанцан Зам тээврын сайд асан Д.Ганбат гээд үргэлжлэх хулгайчидын бүлэглэлийг унагаахгүйгээр улс орон тогтвортой байх үндэс алга.Цаашлаад С.Баяр С.Баярцогт Ч.Сайханбилэг АН-н дарга С.Эрдэнэ Халзан хочит Д.Эрдэнэбат гээд нѳхдийг улс тѳрѳѳс зайлуулж идсэн уусныг нь улсын орлого болгож ял асуух нь зүйд нийцнэ. эхний алхам монголчуудаар наргиж цэнгэж байгаа энэ нѳхдийг барьж хориочээ.Хулгайч нарт хүний эрх байдаггүй юм.Бүр давраад ард түмний ганц бахархал Эрдэнэт үйлдвэрийн 49хувь,монросцветметийн-49 хувийг хулгайлаад авчихаж байгаа луйварчидыг чинь ер нь яах юм.Хувьсагч Баярцогтын гайгаар Оюутолгойгоос улс орон ѳдѳр дутам ѳрд орж байх юм.Энэ улс оронд гэрэл татах нэг ѳдѳр ирнэ гэдэгт бат итгэж байна.Суваг Сайханбилэг хаана явна.
2018-12-25
MONGOOR TACHAALIIG HULDDAG UCHRAAS SHUNAL TACHAAL GEDEG BAIH N
2018-12-21
Zochin:
Demjij bnaa .Hongiliig nuraay.
2018-12-20
Unshigch:
Ehleed oorin shunalaa dar. Chinii gaigaar och tochnoon hyn shorond orood garaagyi baina. Shitgyylehig ted hyleej horongo mongig chi zavshaa biz dee
2018-12-20
иргэн:
Хүргэн Данзангийн ахыг хүн дагах уу,инээдтэй юм бэ,
2018-12-20
иргэн:
Хүргэн данзангийн ахыг хүн дагах уу
2018-12-20
иргэн:
Хүргэн Данзан,Хадам Алтанхуяг хоёр яалаа даа байз.
2018-12-20
zochin:
mongol ulsaar togolson huzuugui tarvaga haana yavij bnaa.gazart zusgui ami tasalj bolno.mongol ornoor luivarchid togloj duuslaa.
2018-12-20
АН=чөтгөр, МАН=шулам. АН, МАН чөтгөр, шулам уруугаа тонил.
2018-12-19
Дэлхий ертөнцөд К.Марксын үзэл санаа шиг хүчтэй нөлөөлөл үзүүлсэн үзэл санаа байдаггүй байна. Хувийн өмчийг устгах үзэл санаа нь К.Марксын үзэл санааны гол цөм нь юм. К.Маркс нь хувийн өмчийг боолчлол, колончлолын нэг хэлбэр гэж үзэж ирсэн бөгөөд чухамхүү К.Марксын энэхүү үзэл санааны ачаар Америк, Англи, Герман, Франц, Японы колончлол, боолчлолд байсан зуу гаруй улс орон колончлол, боолчлолын дөнгөнөөс XX зуунд салсан байна. Харин Монгол орон, монголын ард түмэн XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсдын дарангуйлалд оржээ.
2018-12-19
Монгол орныг нийгэм, эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН, МАН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН, МАН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист намууд юм.
2018-12-19
1933 онд Германы Нацист намын дарга Адольф Гитлер үндэсэрхэх үзэл, еврейг үзэн ядах үзэл, коммунизмыг үзэн ядах үзэл гурав буюу фашизмыг тунхаглаад засгийн эрхэнд гарав. 2018 онд Монголын МАН намын дарга Хүрэлсүх "Монгол ялна" үндэсэрхэх үзэл, "МАНАН", "60 тэрбум", "Ми овогт"-ыг үзэн ядах зохиомол хэрэг, коммунизмыг үзэн ядах үзэл гурав буюу фашизмыг тунхаглаад Засгийн эрхэнд гарав. Юутай адил вэ? Юутай гутамшиг вэ?
2018-12-19
Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксист үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг 1990 онд ардчилагсад амийг (марксист үзэл санааг нь) нь таслаад булшилсан. Гэтэл гайт Америк ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг Хүрэлсүх гэдэг танхай балмад этгээд ах нам, ууган нам гэж монголчуудын тархи, толгойг олон жил эргүүлж, монголчуудаар тоглоом тохуу хийсээр явна. Гитлер 1930-аад онд яг ийм маягаар Германы Засгийн эрхэнд гарсан гэдэг. Гитлер, Хүрэлсүх хоёулаа мэдлэггүй, боловсролгүй, ёс суртахуунгүй цэргийн сагсуу бага дарга нар. Ийм хүмүүс л улс, нийгэм, хорвоо ертөнцөд их гай тарьдаг гэсэн.
2018-12-19
иргэн:
Хүргэн Данзан,Хадам Алтанхуяг хоёр яалаа даа байз.
Баттулга, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Батзандан, Болд, Амарсайхан мэтийн танхай балмад залуучууд яг 1990 он шиг төрийн эрхийг хууль бусаар авахаар санаархаж байна. Болгоомжлогтун!!!
2018-12-19
Хятадын ухаалаг, эр зоригтой удирдагчид 1990 онд Тэн Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг нь газар дээр нь суга татаад хаячихсан. Харин Монголын усан тэнэг, аймхай хулчгар удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиосон залуучууддаа хоёр гараа өргөөд 75-аар бууж өгсөн. Үр дүнд Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Харин Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны бүрэн дампуурал, ядуурал, өвчлөл, ажилгүйдэл, авилгал, баян хоосны ялгаа, өрөөрөө дэлхийд гайхагдав.
2018-12-19
Одоо Монголын ухаалаг, эр зоригтой удирдагчид Монголын 3 сая ард түмнийхээ төлөө Америкийн захиалгаар ажилладаг Баттулга, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Батзандан, Болд, Аюурсайхан мэтийн сагсуу залуучуудын бөөрийг нь шууд суга татаж хаях хэрэгтэй. Эс тэгвэл Монгол улс тусгаар тогтнолоо ч алдаж мэднэ.
2018-12-19
1990 онд оюунуудыг жагсаал, цугалаанд турхирч, шанд нь АН-аас ард түмний бүтээсэн асар өмч, хөрөнгийг өмч хувьчлал нэрээр луйвардсан хамгийн том, топ луйварчин бол БОЛД мөнөөс мөн.
2018-12-19
М.Энхболдын аав Миеэгомбо гуай социалист нийгмийн үед хариуцлагатай албан тушаал хашиж байсан бөгөөд түүний намтар түүхийг тухайн үеийн Нийгмийг аюулаас хамгаалах байгуулага, Тагнуулын байгуулага 9 үеэр нь нэвт шувт судлаад ямар ч Но-гүйг нь тогтоосон байж таараа. Харин М.Энхболдыг "Ми овогт" гэж дуудаж байгаа өнөөгийн хүмүүс бол өөрсдөө удам судар, өмч хөрөнгийн хувьд маш их Но-той хүмүүс болж таарч байна.
2018-12-19
Хувийн өмчийг дээдэлсэн нийгэмд "Ард түмэн", "МАНАН", "60 тэрбум", "Ми овогт" гэсэн сүржин хэллэгийн цаана Баттулга, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Болд, Батзандан, Аюурсайхан мэтийн сагсуу залуучуудын албан тушаалын төлөөх өчүүхэн шунал л нуугдаж байдаг.
2018-12-19
Боловсрол, ухаан, мэдлэггүй, юмыг зөвхөн булчингийн хүчээр шийдэж, түүндээ бардаж ирсэн Баттулга, Хүрэлсүх мэтийн хулиганууд төрийн өндөр албан тушаалд очихоороо улс оронд, ард түмэнд ямар их гай, ланчиг тарьдагийг бид одоо харж байна.
2018-12-19
Одоогийн МАН бол нам биш, дээрэмчдийн бүлэг. Монгол орныг 1921-1990 онд туурга тусгаар улс болгож, үсрэнгүй хөгжүүлсэн, марксист үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг Ардчилагсад 1990 онд амийг (марксист үзэл санааг нь) нь таслаж, булшилсан. Гэтэл Хүрэлсүх гэдэг толгойдоо улаан алчуур зангидсан танхай балмад этгээд Америк Ардчиллыг үзэл санаагаа болгосон одоогийн МАН гэгчийг ах нам, ууган нам гэж ард иргэдийн толгойг эргүүлж, монголчуудаар тохуурхаж явна. Үүнмйг бичигч миний бие 1980-аад оны МАХН-ын гишүүн байсан бөгөөд марксист үзэл санааг дээдлэгч билээ.
2018-12-19
Одоогийн МАН, АН нь 1990 оноос эхлэн Монгол орныг буруу замаар хөтлөж, ядуурал, өвчлөл, ажилгүйдэл, ёс суртахууны уналт, авилгал, баян хоосны ялгаа, эх орныхоо баялагийг харийханд зарах үйлдэл, янхдалт, садар самуун, гэр бүл салалт зэрэг муу бүхнийг цэцэглүүлэн хөгжүүлж улс орны ирээдүйг нэн бүүдгэр болгосон дээрэмчдийн бүлэглэлүүд юм. Иймээс эдгээр намуудыг нэн даруй тараах хэрэгтэй. Эдгээр намын удирдагчид, гишүүдийн хэлсэн "Эх орон", "Ард түмэн", "Шударга ёс" гэсэн сүржин үгний цаана амин хувийнх нь албан тушаалын өчүүхэн эрх ашиг нуугддаг!!
2018-12-19
Иргэн:
Сохор нохой чимээнээр, Соотон гөлөг дүйвээнээр гэдэг шиг
2018-12-19
Zochin:
Naad vgee uurtuu hel Altanhuyag aa
2018-12-19
Zochin:
Mongolchuudiig uushiggvi bolgoson amisgalah erhgvi bolgosonn hulgaich geriin etseg uvuu odoo bolioroi. Chamaas iim vg garah erhgvi shvv. Altanhuyag aa chi dald orood ug yasan shunaltai hvvr vee. Bvvr igej uugaad amrand ni orson hvvr yumaa
2018-12-19
иргэн:
энэ хүнийг хараад ЧОНО БОРООНООР үг санагдав. НАД ШИГ ОЛОН ХҮН БАЙГАА ЮМ АА ДАА
2018-12-19
Иргэн:
Чоно борооноор гэдэг шиг энэ нөхөр одоо болимоор юм
2018-12-19
Иргэн:
Энэ зальт этгээд шинээр нам байгуулж дараагийн сонгуульд орох нүхээ мхлтаж байгаа юм аа даа?! Даанч хол явахгүй ш дээ гэдгийг ойлгодоггүй махан толгойг яая гэхэв?! Ямарч улс төрийн мэдрэмж алга даа
2018-12-19
Иргэн:
Чамайг дагаж тэнэгтэх хүн олдох болов уу
2018-12-19
Иргэн:
Хамгийн зальжин, худлаа инээсэн хулгайч. Гэр бүлээрээ хулгай хийж байгаад баригдсан биз дээ
2018-12-19
irgen:
ene hun shunal tachaalgui boltson uu estoi medehgui l yum bn
2018-12-19
Ard:
Demjij baina
2018-12-19
Иргэн:
ДЭМЖИЖ БАЙНА
2018-12-19
Иргэн:
ДЭМЖИЖ БАЙНА
2018-12-19
Барс:
Гэр бүлээрээ хулгай хийж байгаад баригдаж нүдний булай болсон алтанхуяг хулгайч нарын хонгилоос цэвэр гарах гэж шударгын баг зүүж шогтох юм. Ард түмнийг тэнэг боддог юм байхдаа. Хулгай хармөртэй насан туршдаа хулгайч нарын хонгилд нэр чинь үлдсэн шүү хулгайч алтанхуяг аа.
2018-12-19
Sain bn ok
2018-12-19
Medehgui um daa Durvuduud hetsuu uls daa
2018-12-19
иргэн:
Хүргэн данзангийн ахыг хүн дагах уу
Bitgii huts hugiin hudalch
2018-12-19
Ой санамжгүй хүмүүс гэж бодвол эндүүрэл,Шударга ёс,шунал тачаал ярих эрх зүйн чадамж, ёс суртахуун энэ хүнд бий юу?
2018-12-19
Өвгөн:
Сайхан донгодох болж үү, Үүний үзэл барууны хөрөнгөтний леберал намдаа одоо тэгээд зүүний үзэл яриад, биднийг их мангарууд гээд л байна даа, таны ноёрхолын үед баахан төсвийн мөнгө туусан шүү, үгүй гэх нь ээ энэ хүн ийм л хүмүүс дээр чинь гарч баана гээд байгаа юм ...
2018-12-19
ulaanbaatariin emegtei:
Ene odoo itgene gej bodood bg yum baihdaa. Morood harhaar durguihurch bn
2018-12-19
Муу шаампар:
Шударга ёс ярьсан улаан луйварчин. Хонины арьс нөмөрсөн жинхэнэ чоно!
2018-12-19
Bbb:
yagaad JDu gedeg ug yarihgui bgaa yum be? Ali aliniig ni yarival humuus itgeh bailaa. Heterhii neg taliig barij hii hooson uls turjij bna
2018-12-19
зочин:
Өөрөө олигтой засаглаж байсан юм шиг бүү том дуугар. Чи чингис, самурай фонд гэж баахан зээл эргэх эзэнгүй тарааж энэ улс орныг сүйрүүлж байгаа биз дээ. Тэр зээлийг чинь албан тушаалтан та нар л идэж уугаа биз дээ
2018-12-19
иргэн:
ЖДҮ чидыг шийтгэе гэсэн үг яагаад байхгүй байна вэ.
2018-12-19
IIM DEMII YUM YARIAD YAH VE. SANAL HURAALT YAVUULAHAD NAADUULAA CHIN HEZEE CH TARLAA GEDEG SANAL UGUHGUI ODOO JAAHAN BODITOI ASUUDLAAR ULS TUR HIISEN NI DEER DEE
2018-12-19