Меганы эцэг зул сараар ГЭРТЭЭ ГАНЦААРАА
2018-12-25

Британийн ханхүү Харригийн гэргий Меган Марклийн эцэг Томас Маркл Зул сарын баяраа ганцаараа тэмдэглэнэ гэж “www.dailystar.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр Калифорни мужийн Сан Диего хотноо байрлах ГЭРТЭЭ ГАНЦААРАА шинэ оноо угтан авах гэнэ.

 

Меган эцгээ Лондон хотноо хүрэлцэн ирж, Харригийн гэр бүлтэй хамт шинэ оноо угтан авч, нэг өдрийг мартагдахын аргагүй өнгөрүүлэх урилга явуулсан ч тэрбээр татгалзсан хариу авчээ.

 

Өдгөө 73 настай Томас саяхан “Өглөөний мэнд Британичуудаа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Би охиныхоо эргэн тойронд эргэлдмээргүй байна. Тэр минь сайхан амьдрах учиртай. Би бол муу эцэг. Түүний жаргалтай амьдралд хар толбо болмооргүй байна. Охин минь өнөөдрөөс эцэггүй гэж бодох хэрэгтэй. Учир нь би түүний төлөө юу ч хийж байгаагүй. Тэр минь зөвхөн жаргалтай амьдрах хэрэгтэй” гэж хэлжээ.

 

Томас зууны хурим гэгдэж буй Харри, Меган нарын хуримын ёслолд ч ороогүй билээ. Тэрбээр хурим болохоос хэдхэн өдрийн өмнө зүрхний хагалгаанд орсон юм.

 

“Хуриманд орохгүйн тулд Томас хагалгаагаа урагшлуулсан” гэж ойрын эх сурвалж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
иргэн:
Энэ налчгар хамартай хүүхэн эцгийгээ харж үздэггүй, ухаан муутай амьтан бэ.
2018-12-25
өрөвдмөөр ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг
2018-12-25
хөөрхий дөө залуу насандаа үр хүүхдээ тоогоогүй хаясан хүн өтөл насандаа ирээд зовж үхдэг гэж үнэн юм даа
2018-12-25
You’re:
Buruugaa oilgodog aav bn
2018-12-25