Трамп бяцхан хүүгээс Сантад итгэдэг үү гэж асуужээ
2018-12-26

АНУ-ын армийн Умард Америкийн Агаарын Оройн зайг Хамгаалах төв уламжлал бүр Санта Клаус хаана яваа тухай утасны шугам ажиллуулдаг билээ.

 

 

Уг уламжлал 63 жил үргэлжиж буй бөгөөд жил бүр ойролцоогоор 1,500 орчим сайн дурынхан хүүхдүүдийн асуултад хариулт өгдөг аж.

 

Сайн дурынхан хамгийн багадаа Зул сарын өдрүүдэд 150,000 гаруй хүүхдийн асуултад хариулдаг байна. 

 

Энэ жил АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Тэргүүн хатагтай Меланиа Трамп нар хүүхдүүдээс дуудлага авч, асуултад хариулсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

Тэд "Сантагаас чи ямар бэлэг хүлээж байна?”, “Санта одоо хаана яваа бол?”, “Зул сарын мэнд хүргэе!” гэх асуултыг хүүхдүүдээс асууж, харилцан яриа өрнүүлсэн аж.

 

Харин Ерөнхийлөгч Трамп утсаар холбогдсон долоон настай хүүгээс Санта Клауст итгэдэг үү. Одоо хүртэл итгэсээр байгаа юу?" гэх өвөрмөц асуултыг асуусан байна. 

 

Хүү уг асуултад хэрхэн хариулсан нь нууц хэмээн тус төвөөс мэдээлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин