ФОТО: Оны онцлох 10 үйл явдал
2018-12-31

Өнөөдөр 2018 оны сүүлийн өдөр. Энэ өдөр ард үлдсэн 365 хоногт хийж бүтээсэн амжилт бүтээл, алдаа оноогоо дэнслэх учиртай. ШУУД.МН сайт уламжлал ёсоор Монгол эх оронд минь өрнөсөн онцлох үйл явдлуудын гэрэл зургийг тоймлон хүргэж байна.

 

ЖДҮХС-ийн зээл VS “Бид уучлахгүй” цахим жагсаал

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд их хэмжээний зээл авсан тухай мэдээлэл нийтэд ил болов. Тайвань улсын Үндэсний Формоса их сургуулийн Монгол оюутнууд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан, өөрөөр хэлбэл эрх мэдлээ урвуулан ашиглаж иргэдийнхээ боломжоос ХУЛГАЙ хийсэн төрийн өндөр албан тушаалтнуудыг хариуцлага хүлээхийг шаардаж "БИ УУЧЛАХГҮЙ" нэртэй цахим жагсаалыг эхлүүлэв.

 

У.Хүрэлсүх Засгийн газартайгаа үлдэв

 

Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг бүтэн өдөржин, цаг сунган хуралдаж хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ерөнхий сайдыг огцруулахыг  дэмжсэнгүй. Ингэснээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар үргэлжлүүлэн ажиллахаар болов.

 

Улаанбаатар хотыг түгжрэлгүй болгох төслийн үргэлжлэл

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух "Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц" барих ажлыг 2017 оны тавдугаар сарын 31-нд эхлүүлсэн. Замын цагдаагийн уулзварын урд талд баригдаж буй энэхүү гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулж дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 1.6 жилийн хугацаатай Олимпийн гудамж дахь авто замын хөдөлгөөнийг хаав.

 

 

Усархаг борооны улмаас галт тэрэг осолдов

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарч, осолдов.

 

Нийслэл даяар цахилгаан тасрав

 

Гэрэл зургийг MPA.mn

 

"ДЦС-IV" ТӨХК-д осол гарснаас Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан тасрав.

 

"Очир" төвд гарсан хэргийг шийдэв

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Очир” төвд амиа алдсан 13 настай охины амийг хохироосон М.Амарболд, Д.Жавхлан нарт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс бүх насаар нь хорих ял оноов.

 

Багш, эмч нар ажил хаяв

 

Гэрэл зургийг MPA.mn

 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Эмч сувилагч нар цалингаа нэмүүлэхээр өнгөрөгч зургадугаар сард ажил хаясан. Мөн багш нар есдүгээр сарын 1-нээс цалингаа нэмүүлэхийг хүсч ажил хаясан. Эдгээр жагсаалын үр дүнд Засгийн газраас багш,  сувилагч нарын ажлын нөхцөл байдалтай холбогдуулан албан тушаалын зэрэглэлээс хамаарч 12-30 хувиар цалинг нэмэгдүүлэв.

 

ЗТХЯ-ны байранд хүн амины хэрэг гарав

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Зам тээврийн яамны албан тушаалтнууд ажлын байрандаа архидан, согтуурч маргалдсаны улмаас Төрийн захиргаа удирдлагын газрын дарга 48 настай эрэгтэй М, тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-ийн амь насыг хохироосон хэрэг гарав. Улмаар ЗТХ-ын сайд Ж.Бат-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгөв.

 

Төр төмөр нүүрээ харуулав

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хууль зөрчиж, нийтийн эзэмшлийн газарт явган хүний замыг хааж, зохих зөвшөөрөлгүй шат, авто машины орц, гарц барьсан нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа тул "Туушин зочид буудал" ХХК-ийн өмнөх газрыг хотын даргын шийдвэрээр албадан чөлөөлөв.

 

Бөхчүүдийн маргаан Бөхийн өргөөг хаахад хүргэв

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Бөхийн холбооны маргаан улам ширүүсч, бөхийн өргөөний үүд хаалгыг эвдсэн үймээний улмаас бөхийн өргөөг хааж, үйл ажиллагааг нь зогсоов. 

Shuud.mn
Сонин хачин