М.Энхболд: Гишүүдэд шаардлагыг хүлээж авах боломжгүй гэдэг хариу хүргүүлсэн
2019-01-03

 

11:00 цаг:

УИХ-ын чуулганы хуралдааныг өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд даргалахаар байлаа. Тэрбээр гишүүдийн ирцийг бүрдүүлэхээр хүлээх зуураа төрсөн өдөр нь тохиож байгаа Н.Учрал нарын гишүүдэд мэндчилгээ дэвшүүлэв. Дараагаар нь УИХ-ын дарга М.Энхболд:

 

-Оны өмнө нэр бүхий 40 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын даргаас огцрох шаардлагыг надад тавьсан. Би тэр шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, "УИХ-ын даргыг огцруулах тухай хуульд заасан "нас барсан, хүндээр өвчилсөн, өөр ажилд шилжсэн, ҮХЦ дүгнэлт гарсан, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон" гэсэн таван үндэслэлд энэ шаардлага нийцэхгүй байна. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороо энэ шаардлагыг хэлэлцэх боломжгүй" гэсэн дүгнэлт гаргаж, хариу ирүүлжээ. Би ирсэн хариуг үндэслэн, нэр бүхий 40 гишүүнд "Та бүхний шаардлагыг хүлээж авах боломжгүй байгаа" гэдгээ албан бичгээр хүргүүлсэн байгаа.

 

Оны өмнө 7 удаагийн чуулган хуралдаж чадаагүй. Зайлшгүй шаардлагатай, цаг хугацаатай асуудлууд байна. Нэгдүгээр сарын нэгнээс Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой Төрийн албаны зөвлөлийн дүрэм, ангилал зэрэглэл тогтоох тухай, зэрэглэл батлах тухай зэрэг журмыг батлах тогтоол гаргах шаардлага байгаа. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудал байна гэлээ. 

 

Үүний дараагаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

 

-Өнөөдрийн чуулганы хуралдаанаас өмнө МАН-ын бүлэг хуралдаж, ойрын үед хэлэлцэх асуудлуудаа нэгтгэнэ. Тиймээс чуулганы хуралдааныг хойшлуулж өгөөч хэмээв.

 

Ийнхүү чуулганы хуралдааныг түр хойшлууллаа. 

 

                                                     Парламентын ИРЦ бүрдэх үү

 

10:00 цаг:

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Гэвч өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш ирц бүрдээгүйн улмаас чуулган хуралдаж чадахгүй гацсаар шинэ онтой золгож байгаа билээ. Өчигдөр байнгын хороод хуралдах хуваарьтай ч мөн л гишүүдийн ирц бүрдээгүй. 

 

УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын даргыг огцортол чуулганы хуралдаанд оролцохгүй хэмээн бойкот хийж, жагсаал ч зохион байгуулсан. Хуулийн гадуурх уг шаардлагыг хүлээж авахгүй гэдгээ УИХ-ын дарга ч удаа дараа мэдэгдээд байгаа. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ч гишүүдийн үүргээ биелүүлж хуралдаандаа оролцохыг уриалж байгаа билээ. Хэрвээ өнөөдөр хуваарийн дагуу УИХ-ын гишүүдийн ирц бүрдвэл чуулганы хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр УИХ-ын даргын зөвлөл шийдвэрлэсэн байна. Үүнд:

 

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;


- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудал;


Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай асуудал;


Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;


- Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;


- “Түр хороо байгуулах тухай” /Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалган судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий/ Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр нарын 9 гишүүн 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;


- Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;


- Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;


- “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;


- Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;


- Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;


- Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;


- Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;


- Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан/;


- “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;


- “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;


- “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;


- “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


- Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.


- Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэл /Хаалттай/;


- Ерөнхий сайдын мэдээлэл: Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар.

Н.Энх

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
ИРГЭН:
зөв өө зөв. УИХ-ын дээр нам суучихаад гишүүдийг хөөгөөд бйадаг юм биш. Бүдүүлэг, боловсролгүй Засгийн газрын гишүүдийг огцруулж үз
2019-01-03
Zochin:
Zailaa
2019-01-03
зочин:
Луйвар хийхээр хууль байхгүй, газар зарахаар бас хууль байхгүй,, албаа өгөх болохоор хууль ярина,, гэмт хэрэгтэнгүүд
2019-01-03
зочин:
Ард түмэнд юу гэж хариу өгөх вэ,,, Бид чамайг сонгосон одоо зайлаач гэж байна,,, Хурдан зайлаач Энхолд оо,,,,
2019-01-03
Garamgai huulich:
UIH dargiin zov, khun bugd huuliin omno tegsh erhtei, Khervee huuli bus ork shaardlagiig huleej avbal tsaashdaa parliamentiin gaj togtoltsoo bii bolno,
2019-01-03
зочин:
Луйвар хийхээр хууль байхгүй, газар зарахаар бас хууль байхгүй,, албаа өгөх болохоор хууль ярина,, гэмт хэрэгтэнгүүд
zochin:
setgechiin obchtei ,maanag M.Enchbold chi uu bodoj odor chonog ongoroodog be???, ergeed dargiinchaa ajliig chiine gej gordoj bnuu, ygschdee luivarchin min uls orniig ulam tuilduulaad, chund bas moral gej baidagdaa !! chi bol argagui duugui tsarailsan luivarchin. Udachgui nugliin chin edluulne
2019-01-03
их хурлын дарга гэх мэдрэл муутай хүнээ зайлуулаач дээ залхмаарын
2019-01-03