Ч.Хүрэлбаатар: МАН-ын шийдвэрээ дагана
2019-01-03

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Яагаад Засгийн газрын гишүүд хуралдаандаа суухгүй байна вэ?

 

-Манай намын Удирдах зөвлөл, бага хурлын шийдвэр гарсан. Бид бүгдээрээ улстөрчид. Улс  төрийн байгууллагын шийдвэр гарсан, түүнийг дагах ёстой. 

 

-Танай намын ойлголцолд хүрэх болов уу?

 

-Би маш тодорхой хариулт өглөө. Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан. Бага хурлын шийдвэр 95 хувьтай гарсан. Бид Бага хурлын шийдвэрээрээ УИХ-д нэр дэвшиж сонгогдсон.

 

-УИХ-ын даргыг огцруулах асуудлаар хуулийн төсөл боловсруулж болохгүй юу?

 

-Олон хувилбар яригдах байх.

 

Танай нам УИХ-ын дарга, Засгийн газраа унагаана гэсэн  асуудлаас болж олон зүйл гацаж байна?

 

-Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Бид УИХ-д Татварын багц хуулийг боловсруулаад өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан. Одоог хүртэл хэлэлцүүлж өгөөгүй. Энэ хуулиар ААН-үүдийн орлого 1.5 тэрбумаас доошоо бол 1 хувийн татвар төлдөг, жилдээ хоёр удаа тайлан гаргах, энгийн болгох зэрэг улс орон даяар хэлэлцүүлэг хийсэн татварын хуулийн төсөл. Тендэрийн тухай хууль байна.

 

-Сангуудын шалгалт юу болж байна вэ?

 

-Шалгаж байна. Зарим сангуудыг эргэж шалгах, нягтлах нөхцөл гарч байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангд улсын төсөвт буцааж төлөх ёстой хугацаа хэтэрсэн  өрийн хэмжээ нэмэгдэж, 132 тэрбум төгрөг байна. Нэгдүгээр сардаа багтааж Засгийн газрын хуралдаанд оруулна.

 

-Ноцтой зөрчил байна уу?

 

-Цаг хугацаандаа төлөгдөхгүй байгаа нь ноцтой зөрчил.

 

-Төрийн банкны Баярсайхан захирлын холбогдсон хэрэг өмнөх Засгийн газрын үед хийгдсэн асуудал уу?

 

-Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийн зээл олгосон асуудал үүссэн. Үүнтэй холбоотой н.Баярсайханыг шалгаж байна гэж ойлгосон.

 

-Хяналтын их хэмжээний мөнгө гарч болох уу?

 

-Тэгсэн байна лээ. Сангийн сайдаар очсоноос хойш би үүнийг зогсоосон.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
12456799:
"ХОТГОР ШАНАГА" хочит энэ нөхөр одоо Гүдгэр болсон байлгүй дээ, их л пээдгэр байна.
2019-01-03
Олон нийтийн нүдэн дээр УИХ-ыг бойкотлож байгаа УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд Хүрэлсүх нарыг "үйлдэл дээр нь баривчилсан" гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн 13.5 (бусдыг заналхийлэх), 14.1 (бусдыг ялгаварлан гадуурхах), 19.2 (төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах), 19.8 (экстремист үйл ажиллагаа явуулах), 19.9 (үндэсний эв нэгдлийг бусниулах) -р зүйлүүдээр эрүүгийн хэрэг үүсгэн яллах хэрэгтэй болжээ.
2019-01-03
Одоо Монголын ухаалаг, эр зоригтой удирдагчид Монголын 3 сая ард түмнийхээ төлөө Америкийн захиалгаар ажилладаг Баттулга, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Батзандан, Болд, Аюурсайхан мэтийн сагсуу залуучуудын бөөрийг нь шууд суга татаж хаях хэрэгтэй. Эс тэгвэл Монгол улс тусгаар тогтнолоо ч алдаж мэднэ.
2019-01-03
Хятадын ухаалаг, эр зоригтой удирдагчид 1990 онд Тэн Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг нь газар дээр нь суга татаад хаячихсан. Харин Монголын усан тэнэг, аймхай хулчгар удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиосон залуучууддаа хоёр гараа өргөөд 75-аар бууж өгсөн. Үр дүнд Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Харин Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны бүрэн дампуурал, ядуурал, өвчлөл, ажилгүйдэл, авилгал, баян хоосны ялгаа, өрөөрөө дэлхийд гайхагдав.
2019-01-03
Дэлхий ертөнцөд К.Марксын үзэл санаа шиг хүчтэй нөлөөлөл үзүүлсэн үзэл санаа байдаггүй байна. Хувийн өмчийг устгах үзэл санаа нь К.Марксын үзэл санааны гол цөм нь юм. К.Маркс нь хувийн өмчийг боолчлол, колончлолын нэг хэлбэр гэж үзэж ирсэн бөгөөд чухамхүү К.Марксын энэхүү үзэл санааны ачаар Америк, Англи, Герман, Франц, Японы колончлол, боолчлолд байсан зуу гаруй улс орон колончлол, боолчлолын дөнгөнөөс XX зуунд салсан байна. Харин Монгол орон, монголын ард түмэн XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсдын дарангуйлалд оржээ.
2019-01-03
Хүн төрөлхтөн К.Марксын сургаалын ачаар XX зуунд боолчлол, колончлолоос аврагдсан бөгөөд Монголчууд XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсодын дарангуйлалд орсон.
2019-01-03
Монгол орныг нийгэм, эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН, МАН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН, МАН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист намууд юм.
2019-01-03
ЗИ боож үхэх гээд байдаг аргагүй л юм бна, энэ хүн хий гаргахгүй маш нягт урагшилаж байна, зика хорт вирус харин бархиран улиж бна
2019-01-03
12346666:
"Хотгор шанага" бод идсэн боохой шиг байх шив. Аргагүй дээ, Увсынхаа ганц Ордыг ах дүүстэйгээ нийлж Солонгосуудад зарж идчихээд Увсыхаа Ард түмнийг үнэтэй нүүрс шахаж Гал алдуулах гээд сандаргаж байгаа Дөрвөд шүү.
2019-01-03
Иргэн:
Юуны емне тегрегийн ханшийг сайжруулах нь хамгийн чухал байна. Реформ хийдэг ч юм уу? Гурван тэгийг нь хасч болохгуй юу? Валютын савалгаанд хамгийн их ертеж, ядарч байгаа нь хэн билээ дээ?
2019-01-03
!!!:
Sain b na Hurlee shlgaad Ard tumend unen zowoor ni hunii ooriingui ner ustai ni zarlaarai ! Bid huleej b na !
2019-01-03