УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг огцруулах шаардлагыг тавьж, чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа. Үүнтэй холбогдуулан долоон удаагийн чуулганы хуралдаан хойшилсон билээ. УИХ-ын дарга М.Энхболд "УИХ-ын даргыг огцруулах шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, хуульд заасан үндэслэлийг хангаагүй учир хэлэлцэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Би энэ талаарх хариуг нэр бүхий гишүүдэд албан ёсоор хүргүүлсэн" хэмээсэн юм.
Тиймээс өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нэр бүхий гишүүдтэй уулзалт хийх шаардлагатай байгаа тул чуулганы хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлт гаргасан юм. Одоо УИХ дахь МАН-ын бүлгийн даргын өрөөнд УИХ-ын даргыг огцруулах шаардлага тавьж байгаа гишүүд уулзалт хийж байна.
Н.Энх
Уншиж байна |