Эдгээр ДОЛООН ХҮНС таныг ӨНДӨР болгоно
2019-01-04

Зөвхөн хоол хүнсний тусламжтай өндөр болох зөвлөгөөг “www.recipes.timesofindia.com”  сайт мэдээлжээ.

 

Эдгээр хоол хүнсийг хэрэглэхээс гадна эрхэм та нарны элч бол витамин Д-ээр их баялаг. Энэхүү витамин ясны өсөлтөд сайнаар нөлөөлдөг. Гэхдээ өглөө болон оройн наранд биеэ ил гаргах сайн аж. Энэ үеэр нарны хэт ягаан туяа хамгийн байдаг.  Сунгалтын дасгал сайн хийж занших. Мөн нойроо сайн авах учиртай. Хүн өдөрт 7-8 цаг амарч, биеийн булчин, шөрмөс бүрэн амардаг байна.

 

Ногоон навчит ногоонууд

 

 

Эдгээр хүнсний ногоонуудад биеийн өсөлтийг гормоныг өдөөдөг эсүүд ихээр агуулагддаг байна.

 

Шар буурцаг

 

 

Шар буурцагт их хэмжээний уураг, фолат, витамин, эслэг, нүүрс ус агуулагддаг. Тиймээс шар буурцаг ясны эд эсийг нэмэгдүүлж, өндөрт эерэгээр нөлөөлдөн. Дэлхийн шим тэжээлийн мэргэжилтнүүд “Хүн өдөрт 50 грамм шар буурцгийг хүнсэндээ хэрэглэдэх ямар ч нэмэлт бүтээгдэхүүн шаардлагагүй” гэж зөвлөдөг.

 

Овъёос

 

 

Овъёост буурцагны адил их хэмжээний уураг агуулагддаг байна. Уураг нь хүний яс болон хумс, үсний ургалтад сайнаар нөлөөлдөг аж. Мөн шинэ эд эс бий болгоход ихээхэн дэмжлэг үзүүлдэг. Хүн өдөрт 50 грамм овъёосыг өглөөний цайндаа хэрэглэхэд тохиромжтой.

 

Самар, үр

 

 

Самар, хулууны үр зэрэг хүний биеийн эд эсийг сэргээдэг. Мөн ихээхэн амин дэм агуулдаг учир биеийн өсөлтөд эерэгээр нөлөөлж, биеийн жинг барьдаг гэнэ.

 

Загас

 

 

Загасны махад асар их витамин Д агууллагддаг учир таны өсөлтийг хормын төдийд тэтгэнэ. Мөн загасны тос яс бэхжүүлж, үсний ургалт болон нүдний хараанд эерэг нөлөөтэй.

 

Өндөг

 

 

Бие бялдараа чийрэгжүүлэхэд өндөг ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Өндөгт их хмэжээний уураг агуулагддаг ба яс болон биеийн хөгжлийн хөгжүүлэхэд тусладаг. Өндөр болохоор төлөвлөсөн эхний өдрөөсөө өглөө, өдөр, орой нийт 6 өндөг идэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг.

 

Тахиа

 

 

Тахианы маханд уураг агуулагддаг. Энэ нь биеийн булчинг хөгжүүлж, яс бэхжүүлдэг. Өдөрт 18 дээш насныхан 50 грамм тахианы мах идвэл зохино.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
МОНГОЛЫН ЗАЛУУС МАХНААСАА БАГА Ч ГЭСЭН ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ БОЛЖ ДЭЭ.
2019-01-04