Ойрхи Дорнод дахь нөлөөгөө алдах Трампын эхний нүүдэл
2019-01-04

Афганистан улсад алба хааж буй Америк цэргүүдийн тоог 50 хувиар бууруулахаар төлөвлөж буй талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирак үүрэг гүйцэтгэж буй цэргийн албан хаагчидтайгаа уулзах үеэрээ онцолсон билээ.

 

 

Америкийн 14.000 орчим цэрэг Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй гэж албан бус эх сурвалжууд өгүүлдэг.  Дээрх цэргүүдийн эхний ээлж ирэх сард нутаг буцаж буй гэнэ. 

 

Харин үлдсэн хашир туршлагатай цэргүүд Афганистаныг заналхийлж буй алан хядах "Талибан" бүлэглэлтэй тэмцэх аж. 

 

Пентагон аюулгүй байдлын үүднээс Афганистан зэрэг Ойрхи Дорнодын орнуудад байрлах Америк цэргүүдийн тоог НУУЦАЛДАГ билээ.

 

Цагаан ордны тэргүүн мөн Америк цэргүүдийг Сирийг бүрэн чөлөөлөхийг үүрэгдээд буй юм. Уг асуудлаас болж, Пентагоны тэргүүн Жеймс Маттис огцорсон аж. 

 

Экс сайд Ерөнхийлөгчийн шийдвэр "Ойрхи Дорнод дахь АНУ-ын нөлөөг багасгах эрсдэлтэй" гэж буруутгажээ. 

 

Афганистанд Америкийн цэргүүдээс гадна "НАТО"-гийн гишүүн 30 орны 16 мянган цэрэг үүрэг гүйцэтгэж байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Америкийн түрэмгийлэгчид ойрхи дорнодоос зайлж энх амгалан тогтох цаг айсуй.
2019-01-04