ГАЦАА хийгээд ГАРЦ
2019-01-07

Төрийг гацаасан эрх баригчдыг эвлэрүүлэх гарцыг төрийн тэргүүн өнгөрсөн долоо хоногт тавилаа. Эрх баригчдын дотоод хагарал төрийг хямрааж, байнгын үйл ажиллагаатай парламент он дамжин хуралдаж чадахгүй гацаад байгаа.

 

Өнөөдөр тэртээ гурван жилийн өмнөх “Бид бүтээнэ, хамтдаа зүтгэнэ” уриатай эрх баригч  хүчин МАН-ын амлалтыг сануулаад ч нэмэргүй, дотооддоо үг, тусыг эс олно. Дотооддоо үг хэлээ ололцож чадахгүйдээ тулсан Ардын намын гишүүд  ард түмний үгийг сонсоно гэж горьдсоны гарз. МАН “60 тэрбум”, “ЖДҮ”-гээр талцан эрх ашгийн төлөө тэмцэлдэж байгаа энэ үед бүрэн эрх нь “халагдах” хугацаа дөхөж байгааг сануулахад гэмгүй. Учир нь бүрэн эрх дуусгавар болох тэдэнд эмзэг сэдэв, мэдсэн ч мэдрэхийг хүсэхгүй байгаа.

 

Хуулиараа УИХ-ын даргыг  “нас барсан, өөр ажилд шилжих болсон, өвчний шалтгаанаар эмнэлгийн дүгнэлт гарсан, ҮХЦ-ийн дүгнэлт гарсан, шүүхээр ял шийтгүүлсэн” гэх таван үндэслэлээр УИХ хэлэлцэн албан тушаалаас  нь чөлөөлөх хуулийн заалттайг өнгөрсөн хугацаанд олон нийт улс төрийн гацааны явцад лоозон мэт цээжлэн, мэдэж авлаа. Тиймээс ч УИХ-ын даргыг огцруулахыг шаардсан нэр бүхий 40 гишүүний хуулийн бус шаардлага, тэр дундаа идэр есийн хүйтэн, Улаанбаатарын угаар дунд  Сүхбаатарын талбайд хийсэн жагсаал түмний зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэсэн үйлдэл байв. УИХ-ын даргыг огцруулахыг шаардан нэр бүхий гишүүдийн уриалсан уг жагсаалд гурван мянган хүн цугласан байна уу, 30 мянган хүн цугласан байна уу, тоо чухал бус, цуглагсад ч нийгмийн массыг төлөөлж чадахгүй. Олон нийт төр, засаг тогтвортой, түмэн олон амгалан байхыг л чухалчилсан.

 

Өнгөрсөн хугацаанд нэр бүхий гишүүдийн шаардлагыг хуулийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороогооор хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга шилжүүлсэн. Харин Төрийн байгуулалтын байнгын хороо дээр шаардлага нь “УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн үндэслэлд байхгүй. Тиймээс хэлэлцэх боломжгүй” гэсэн дүгнэлтийг гаргасныг шаардлага тавьсан гишүүд хүлээн авсан ч  шинэ оны эхний өдрүүдэд хуралдаандаа оролцсонгүй, басхүү хариу мэдэгдэл ч хийсэнгүй. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгийн гишүүдтэйгээ уулзалт хийх завсарлага авч, “хугацаа хожив”.

 

УИХ дахь нэр бүхий гишүүдийн зүгээс “УИХ-ын даргыг огцруулах хуулийн гадуурх шаардлагыг зарим гишүүд тавьж, чуулганы хуралдааныг гацааж байна. Үүний оронд бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдэж болно” гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Учир нь УИХ-ын даргыг огцруулах асуудлыг парламентын олон буюу 40 гишүүн тавиад байгаа. Тиймээс хуулийн төсөл өргөн барьж хэлэлцүүлэхэд зарим нэг нь замаасаа “нүүр бууруулахгүй” бол батлагдаад явна гэж ажиглагчид харж байгаа юм. Гэхдээ УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах тухай хуулийн төслийг  огцруулах шаардлага тавьсан гишүүдийн зүгээс бус Ерөнхийлөгч өргөн барьсанаараа онцлогтой.

 

“Монгол Улсын Ерөнхийлөгч  бол Төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж хуулиар тунхагласан. Байнгын үйл ажиллагаатай парламент гацсан сар гаруйн хугацаанд Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд ҮАБЗ-ийн тэргүүний хувьд хаалттай мэдээлэл хийхээр товлосон ч гишүүдийн ирц бүрдээгүй. Тиймээс ирцээ бүрдүүлэхийг анхааруулах, шаардахын завсар ҮАБЗ-ийн ажлын албанаас УИХ-д бичиг хүргүүлснээс хэтрээгүй.   Гэхдээ ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд олон нийтэд хандан төр түвшин, түмэн олонг амгалан байлгах уриалга, мэдэгдэл хийх болов уу гэж олон нийт харж байсан ч таг чиг. Ер нь өнөөдрийн төрийн тэргүүн үгэндээ харам гэдгийг ард түмэн андахгүй ч улс төрийн цөм нөхцөлд үгээ хэлдэг л байх хэрэгтэйг Ерөнхийлөгчийг тойрсон зөвлөхүүд зөвлөх үүрэгтэй, уг нь.  Харин шинэ оны мэндчилгээндээ “2019 он “Эрс шинэчлэлийн жил” болох болно. Ард түмний оролцоо, дэмжлэгээр “Эрс шинэчлэл”-ийн үр дүнд Монгол Улсад хүчирхэг төр, хуулийн засаглал, шударга ёс ялан мандаж иргэн бүр баялгийнхаа эзэн байх болно” гэж ерөөж байна лээ. Бизнесийн салбарт цахиур хагалан гарч ирсэн Ерөнхийлөгчтэй хувьд улсын эдийн засгаа өсгөн хөгжүүлэх бодлогоо хөрсөн дээр нь хэрэгжүүлвэл иргэдийн амьдралд нөлөөлж, тэр нь ард бидний хувьд “эрс шинэчлэл” болохоор. Түүнээс бус төрийн бодлого, хөрсийг “эрс шинэчлэх”-ээр зүтгэх нь өнөөдрийн ямар ч эрх мэдэлтний зоргоор хийгдэх зүйл бус, ард түмэн ч үүнийг хүсээгүй, хүсэх ч үгүй.  

 

Харин эрх баригч хүчний төрийг гацаасан хагаралд гарц болох магадлалтай УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, “УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөх” тухай Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд энэ долоо хоногт намын бүлгүүд байр сууриа нэгтгэнэ гэсэн.  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барсан хуулийн төсөл гацааг арилгах гарц болно” гэсэн бол УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Парламентын дархлааг алдагдуулах вий гэсэн болгоомжлол байна” гэдгээ илэрхийлсэн.

 

Ямартай ч төрийг гацаасан эрх баригч хүчин МАН-ын хагаралд Ерөнхийлөгч гарц болох магадалалтай хуулийн төслийг нь өргөн барилаа. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан хориг, хуулийн төсөл парламентаар дэмжигдэлгүй, хууль санаачлагачдаа буцаж байсан. Хамгийн сүүлд гэхэд 2019 оны улсын төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхйилөгчийн хоригийг парламент хүлээж аваагүй буцаасан.  Тиймээс ч Ерөнхийлөгч УИХ-ыг тараах саналыг УИХ-ын даргад хүргүүлж, харин У.Хүрэлсүхийн Засгийн газар 2019 оны улсын төсвийг хуулийн хугацаанд нь батлуулж чадсан юм.  Харин энэ удаад Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг парламент баталвал МАН-ыг хэн удирдаж байна вэ гэсэн асуултын хариу ч эзэндээ хүрэх биз.

 

 Ер нь төр гацаанаас гарч байвал намын зодоон ч цаашаа л даа.

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Энэ сайт захиалгын сайт уу, нийтлэл нь захиалгынх уу. Ямар ч байсан ард түмний дийлэнх олонхийн хүсэл зорилгоос тэс гажуудсан санааг Н.Энхбат бичиж, тодорхой үүрэг бүхий комментчид түүнийг нь дэмжсэн байдал тод мэдрэгдэж байна."Хуулийг баталвал МАН-ыг хэн удирдаж байна вэ гэсэн асуултын хариу ч эзэндээ хүрэх биз". Ийм л сандарсан мессежийг масст гажуудсан өнцгөөс хүргэх гэж бүтэн хуудас цаас үрсэн байна.
2019-01-08
Мундаг залуу:
МАНАН бүлэглэлийнхэн маш их мөнгөтэй ч талбай дээр мөнгөөр жагсах хүмүүс тэдэнд яагаад ч олдохгүй л дээ. Харин хөлсний бичээч нарыг их авч
2019-01-08
Одоо Монголын ухаалаг, эр зоригтой удирдагчид Монголын 3 сая ард түмнийхээ төлөө Америкийн захиалгаар ажилладаг Баттулга, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Батзандан, Болд, Аюурсайхан мэтийн сагсуу залуучуудын бөөрийг нь шууд суга татаж хаях хэрэгтэй. Эс тэгвэл Монгол улс тусгаар тогтнолоо ч алдаж мэднэ.
2019-01-07
Хятадын ухаалаг, эр зоригтой удирдагчид 1990 онд Тэн Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг нь газар дээр нь суга татаад хаячихсан. Харин Монголын усан тэнэг, аймхай хулчгар удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиосон залуучууддаа хоёр гараа өргөөд 75-аар бууж өгсөн. Үр дүнд Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Харин Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны бүрэн дампуурал, ядуурал, өвчлөл, ажилгүйдэл, авилгал, баян хоосны ялгаа, өрөөрөө дэлхийд гайхагдав.
2019-01-07
Хувийн өмчийг дээдэлсэн нийгэмд "Ард түмэн", "МАНАН", "60 тэрбум", "Ми овогт" гэсэн сүржин хэллэгийн цаана Баттулга, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Болд, Батзандан, Аюурсайхан мэтийн сагсуу залуучуудын албан тушаалын төлөөх өчүүхэн шунал л нуугдаж байдаг.
2019-01-07
Боловсрол, ухаан, мэдлэггүй, юмыг зөвхөн булчингийн хүчээр шийдэж, түүндээ бардаж ирсэн Баттулга, Хүрэлсүх, Сумъяабазар мэтийн хулиганууд төрийн өндөр албан тушаалд очихоороо улс оронд, ард түмэнд ямар их гай, ланчиг тарьдагийг бид одоо харж байна.
2019-01-07
Хүрэлсүх бол маш том хэмжээний залилан хийж байгаа хүн. Учир нь 1921-1990 онуудад Монгол улсыг үсрэнгүй хөгжүүлсөн, НҮБ-д элсүүлсэн, марксист үзэл баримтлалтай МАН (МАХН)-ыг Ардчиллагсад 1990 онд амийг нь (марксист үзэл санааг нь) таслаад хөдөөлүүлчихсөн. Гэтэл залилан хийдэг Хүрэлсүх гэгч этгээд Америк Ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг ах нам, ууган нам гэж Монголчуудын толгойг эргүүлж залилан хийсээр явна. Залилалнгийн хэрэгээр эрүү үүсгэх үндэслэл байна, байна.
2019-01-07
Ер нь залуу хүмүүс хэдийдээ нэг их ухаантай болчихдог юм вэ? Үгүй л байхгүй юу. Та нар хар л даа. Гадаад орнуудын Парламент, Засгийн газарт дандаа л ажил, амьдралд нухлагдсан, 60 гарсан, шуналын гал нь унтарсан, ганцхан эх орноо бодсон, нас, намбатай хүмүүс л байна шүү дээ. Харин Монголд бол эсрэгээрээ. Боривных нь баас арилаагүй Оюун-Эрдэнэ, Тэмүүлэн, Учрал, Батзандан ... гээд залуучууд. Тэд 60 гарахаараа юу хийж байснаа бодож ичиж үхнэ дээ. Ер нь дорнын их гүн ухаантан Күнз хүн 60 хүрэхээрээ дөнгөж ухаан орж эхэлдэг гэж хэлснийг бодоцгооё!!!!
2019-01-07
Ер нь Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ мэтийн сагсуу залуучуудыг нам дарах хэрэгтэй. Хятадууд 1990 онд Тэн Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудыг нам дараад л үсрэнгүй хөгжсөн шүү дээ. Харин Монголчууд 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудад бууж өгсөн. Үр дүнд нь Монголчууд бүгдээрээ шуналтнууд, гуйлгачид, өвчний уурхай болж, нийгэм, эдийн засаг, улс төр, ёс суртахууны бүрэн дампуурсан шүү дээ.
2019-01-07
Олон нийтийн нүдэн дээр УИХ-ыг бойкотлож байгаа УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд Хүрэлсүх нарыг "үйлдэл дээр нь баривчилсан" гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн 13.5 (бусдыг заналхийлэх), 14.1 (бусдыг ялгаварлан гадуурхах), 19.2 (төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах), 19.8 (экстремист үйл ажиллагаа явуулах), 19.9 (үндэсний эв нэгдлийг бусниулах) -р зүйлүүдээр эрүүгийн хэрэг үүсгэн яллах хэрэгтэй болжээ.
2019-01-07
М.Энхболдыг огцоруулах хууль санаачлах нь Үндсэн хуульд дордохын 7 заалт оруулсантай яг адилхан ихээхэн урхаг, хор уршигтай. М.Энхболдын дараах УИХ-ын олон олон дарга нар худан хурдан огцорч, УИХ-ын үйл ажиллагаа улам улам гацах болно. Ийм хууль санаачлаж байгаа этгээдүүд бол мөн чанартаа Монгол төрийн эсрэг гэмт үйлдэл үйлдэж байгаа гэмт этгээдүүд юм.
2019-01-07
Иргэн:
Улс төрийн эргэн тойронд болж байдлаас харахад, Монголын төрд тулх нуруутай туршлагатай хүн үнэндээ М.Энхболд ларгаас өөр хүн алгаа?!
2019-01-07
ухна ишигийг леди жентелмен төвд 3 сар явуулбал гацаа аяндаа арилна
2019-01-07
zochin:
Jenko evleruuldeg hunuu Jenko adgiin muu buh yumiig hiine
2019-01-07
Наад М. Энхболдыг чинь ард түмэн ерөнхийлөчийн сонгуулиар үнэлээд өгчихсөн одоо ялаа үүрээд зайлах ёстой. Ард түмний жагсаалд эрлийзүүд Миеэгийн бөгс долоогч 60 тэрбумынхан л дургүй байх нийт ард түмэн огцор гэж шаардаж байна
2019-01-07
зочин:
М.Энхболд зайлаад өгөөч ээ, Улс орны ажил цаашаа явах ёстой
2019-01-07
zochin:
M.Enchbold chavriin chaalt odoo uter turgen ogchor
2019-01-07