Дэлхийн банкны ерөнхийлөгч огцрохоо мэдэгдлээ
2019-01-08

Дэлхийн банкны ерөнхийлөгч  Жим Ён Ким ирэх сарын 1-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болсон талаар "www.cnbc.com" агентлаг мэдээллээ.

 

 

Дараагийн тэргүүн тодрох хүртэл тус байгууллагын гүйцэтгэх захирал Кристалина Георгиева үүрэг гүйцэтгэгчээр ажиллах гэнэ.

 

Жим Ён Ким өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ гаргасан ба албан ёсны тайлбар хийгээгүй байна.

 

Дэлхийн банкны ерөнхийлөгчийг таван жилд нэг удаа томилдог билээ. Жим Ён Кимийн бүрэн эрхийн хугацаа  2022 оны долоодугаар сарын 1-нд дуусгавар болох байжээ. Тэрбээр 2012 оны долоодугаар сарын 1-нд ерөнхийлөгчөөр сонгогдсон ба 2016 онд дахин сонгогдсон аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин