Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэлэлцэхийг 100 хувь дэмжлээ
2019-01-09

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын тухай, УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.  УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлдөг байх заалтыг уг хуулийн төсөлд тусгажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ЕТГ-ын дарга З.Энхболд хариуллаа. Дараагаар нь гишүүд үг хэлж, санал хураалт явуулав. 

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин