Рами Малек: Фредди Меркьюригийн дүр намайг үнэхээр хатуужуулсан
2019-01-10

Дэлхийн кино чартуудыг тэргүүлж, их хэмжээний ашиг олоод буй Английн домогт “Queen”  хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркьюригийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Bohemian Rhapsody” киноны гол дүрийг бүтээсэн Рами Малек “ABC” сувагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та хэдхэн өдрийн өмнө зохион байгуулагдсан  76 дахь удаагийн “Алтан Бөмбөрцөг” кино наадмын “Драмын киноны шилдэг эрэгтэй дүр” номнацийн эзнээр тодорсон. Энэ гайхалтай шагналыг хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?

 

-Одоо хүртэл итгэж чадахгүй байна. Энэ гайхалтай шагналын эзэн болно хэмээн зүүдэлж явсангүй. Нэрийг минь дуудах тэр мөчид жинхэнэ мөрөөдөл биелэх шиг болсон. Би нэг алхам урагшилж чадлаа. Миний зүрх хүчтэй цохилоод яг одоо цээжнээсээ гарах гэж байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болж, гайхалтай жүжигчдийн эгнээнд багтсан нь нэр төрийн хэрэг.

 

-Гэхдээ тун удахгүй “Оскар”-ын шагнал гардуулах ёслол болно. Жинхэнэ даваа чинь удахгүй болох учир сэтгэлийн бэлтгэлтэй байгаа биз дээ?

 

-Би сайн хэлж мэдэхгүй байна. Өнөөдөр гаргасан амжилтадаа үнэхээр талархаж байна. Илүү зүйлийг хүсэх эрх байхгүй байх.

 

-Үнэн ээ хэлээч. Алтан хүний эзэн болмооргүй байна гэж үү?

 

-Үнэн ээ хэлэх үү, ТИЙМ. /инээв/

 

 

-Английн домогт “Queen”  хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркьюригийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Bohemian Rhapsody” киноны гол дүрд тоглох санал тавихад үнэхээр гайхаж, балмагдсан гэж сонссон. Энэ үнэн үү?

 

-Тийм ээ. Фредди Меркьюри бол миний шүтээн. Баргийн уран бүтээлч шүтээнийхээ дүрийг бүтээхгүй. Энэ гайхалтай уран бүтээлчийн бүх цомог надад бий.

 

-Фредди Меркьюригийн дүрийг бүтээх ямар байв. Мэдээж амаргүй даваа байх?

 

-Амаргүй, амаргүй. Энэ залуу бүхэлдээ урлагийн сод бүтээл.

 

-Амаргүй ч гэсэн та тун чадварлагаар даван гарсан?

 

-Тийм ээ. Одоо ажлаа дүгнүүлээд суух сайхан байна. Би эхний ээлжинд маргааш гэх өдөр байхгүй мэт түүний ертөнцөөр аяласан. “Queen” гэх ертөнц үнэхээр том, агуу юм байна лээ.

 

-Та Фредди Меркьюритэй тун адилхан харагдаж байсан. Ялгахын аргагүй?

 

-Мэдээж түүхэн хүний дүрийг бүтээхэд гаднах төрх маш чухал. Одоо стилистүүддээ талархлаа илэрхийлье. Тэдний минь ач. Би бүхэл өдөржингөө бүжгийн зааланд бэлтгэл сургуулилт хийлээ. Мэдээж хэрэг амьдаар огт дуулаагүй. Фредди Меркьюри бодит дуу дээр ам барьсан учир их давуу тал болсон.

 

-“Queen” хамтлагийн олон мянган фэнүүд өнөөг хүртэл оршин тогтносоор байгаа. Тэднээс муу эсвэл сайн мэдээ авсан уу?

 

-Яахав заримдаа янз янзын утгатай захиа ирдэг л юм. /инээв/ Фредди Меркьюригийн дүр намайг үнэхээр хатуужуулсан.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
best of best
2020-06-19