Консулын газрууд руу сэжигтэй илгээмж илгээсэн этгээдийг баривчилжээ
2019-01-11

Австралийн Сидней, Канберра, Мельбурн хотноо байрлах гадаадын консулын газрууд руу сэжигтэй илгээмж илгээсэн этгээдийг амжилттай баривчилсан талаар "CNN" агентлаг мэдээллээ.

 

 

Цагдаагийнхан Шеппартон хотоос дээрх илгээмжүүдийг илгээсэн 48 настай эрэгтэйг барьж, албан ёсоор байцаалт явуулж эхэлсэн аж. 

 

Энэ долоо хоногийн эхээр АНУ, Их Британи, Франц, Шинэ Зеланд, Тайланд, Пакистан, Өмнөд Солонгос, Египет, Энэтхэг, Итали, Грек, Испани, Швейцарь, Япон гэх 38 орны төлөөлөгчдийн газарт хорт хавдар үүсгэдэг, хүний эрүүл мэндэд нэн хортой хөвөн агуулсан шууданг илгээсэн болохыг тогтоожээ.

 

"Сэжигтний шүүх хурал ирэх пүрэв гаригт болно"  гэж Дотоод хэргийн яамнаас уламжлав.: 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин