Террористууд пуужин харваж, Британи цэргүүд амиа алджээ
2019-01-11

Сирийн нийслэл Дамаск хотоос 450 км-ийн цаана байрлах Дайр-эз-Заур хотноо энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан Их Британийн таван цэрэг гэнэтийн дайралтын үеэр харамсалтайгаар амиа алдсан талаар "www.presstv.com" сайт мэдээллээ.

 

 

Дээрх халдлагыг Ойрхи Дорнодын орнуудад эрхээ тогтоохыг санаархсаар байгаа алан хядах "Исламын улс "бүлэглэл үйлдсэн гэнэ.

 

Террористууд цэргийн албан хаагчдын байршиж байсан бүс нутаг руу пуужин харвасан гэнэ. Мөн халдлагаар олон тооны цэргийн албан хаагч бэртэж, эмнэлэгийн тусламж авчээ. 

 

Амиа алдсан цэргүүд Олон улсын цэргийн эвсэлд алба хаадаг байсан гэж Британийн албаныхан уламжлав.

 

Мөн өнгөрөгч амралтын өдөр террористуудын дайралтаар Британийн хоёр цэрэг хүнд шархадсан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин