"Шар хантаанзтан"-ууд хурд хэмжигч камеруудын 60 хувийг нь эвдэлжээ
2019-01-11

Францын нийслэл Парис хотноо шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн олон мянган "шар хантааз"-тай иргэд эсэргүүцлээ илэрхийлсээр байна. 

 

 

"Хоёр дахь сартайгаа золгоод буй уг жагсаалын үеэр нийслэл хотноо байрлах нийт хурд хэмжигч камеруудын 60 орчим хувийг эвдэлж, ажиллагаагүй болгосон" талаар тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.

 

Улсын хэмжээнд 3200 орчим хурд хэмжигч байдаг аж. Мөн бусад хот,  мужид байгаа хөдөлгөөний дэмжигчид хурд хэмжигчүүдийг эвдлэх олон хэрэг гарчээ. 

 

Сайд "Жагсагчид улсад үлэмж хэмжээний хохирол учруулж, төрийг дарамталж байна. Нэн даруй хууль бус үйлдлээ зогсоо. Мөн улсын өмчид халдсан этгээдийг илрүүлж, хохирлыг 100 хувь төлүүлэх болно. Тиймээс гаргаж буй үйлдлээ хязгаарлахыг анхааруулж байна" гэж мэдэгджээ.

 

Цагдаагийнхан өнгөрөгч долоо хоногт тус хөдөлгөөний удирдлагуудыг хоморголон баривчилж эхлээд буй юм. 

 

"Шар хантаазтан"-уудын жагсаалыг тараахын тулд эрх баригчид буулт хийж, тодорхой хугацаанд шатахуун нэмэхгүй, цалин болон тэтгэврийг нэмэхээ амласан ч жагсагчдын сэтгэл амрахгүй байна. 

 

Жагсагчид өдгөө Ерөнхийлөгч болон Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох, улс орондоо шинэлэлт хийхийг шаардаж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин