Нүүрсний уурхайд осол гарч, 21 хүн амиа алджээ
2019-01-14

БНХАУ-ын хойд хэсгийн Шаанхи мужийн Шенм хотын “Лижиаго” гэх нүүрсний уурхайд осол гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. “Уг гэнэтийн ослын улмаас 21 хүн амиа алдсан. Амиа алдагсдын тоо нэмэгдэх магадлалтай байна” гэж ослын газар ажиллаж буй аврах газраас уламжлав.

 

 

Аврагчид 67 уурхайчинг аварч, анхан шатны тусламж үзүүлжээ. “Ослын шалтгаан тодорхойгүй байна. Мөрдөх ажиллагаа эхэлсэн” гэж албаныхан “Синьхуа”агентлагт ярьжээ.

 

Тус уурхайг “Baiji Mining” гэх компани хариуцдаг ба төлөөлөгч “Нэгдүгээр сараас уурхайн үйл ажиллагааг  сайжруулах, уурхайчдын аюулгүй байдлыг дээд зэргээр сайжруулах алхмуудыг хийж ажилласан” гэж мэдэгдэв.


БНХАУ-д 2017 онд уурхайн ослоор 375 уурхайчин амиа алдсан бол 2018 онд 250 уурхайчин ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амь эрсджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин