Шинээр "Алдарт Эх"-ийн одон авах ээжүүдийн бүрдүүлэх материал
2019-01-14

Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн "Алдарт эхийн" I, II одонгийн материалыг 2019 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд харьяа хороонд хүлээн авч байна. Иймд заасан шаардлагыг хангаж буй эхчүүд дараах материалыг бүрдүүлэн, өөрийн хорооны нийгмийн ажилтанд хандана. Үүнд:

 

 

1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл


2. Тухайн эхийн цахим үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа /хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстойбөгөөд 3-аас дээш хүүхэд үрчилж авсан бол одонг авах боломжгүй/


3. Бага хүүхдээ төрүүлээд бүтэн 1 нас хүрсний дараа алдарт эх одонг авах эрх үүсэх бөгөөд тухайн үедээ аваагүй эхчүүд хүүхдээ төрснөөс хойших лавлагааг архиваас авч баримтыг хавсаргана.


4. 6-н хүүхэд төрүүлсэн алдарт эх I зэргийн одон авах эхчүүд II зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулсан байна.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин