Ц.Даваасүрэн: 2019 онд ухаалаг эрчим хүчний системтэй болох суурийг тавьж байна
2019-01-14

Гэрэл зургийг MPA.mn

ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн:


-Бид 2019 онд ухаалаг эрчим хүчний системтэй болох суурийг тавьж байна. Бид техникийн дэвшил, мэдээллийн технолгийг ашиглаад ухаалаг мэдрэгчийг ашигладаг болсон. Шугам, технологи дээр мэдрэгч төхөөрөмж тавиад хянадаг болно. Одоо манай технолигууд аваар гарсан үед ажилладаг бол цаашид аваар гарахаас өмнө өөрчлөлтийг мэдээлдэг болж байгаа гэсэн үг. Үүн дээр мэргэшсэн өндөр түвшний инженерүүд бидэнд хэрэгтэй. Мөн программистууд, техникийн ажилтнууд бидэнд хэрэгтэй. Энэ гурван том мэргэжилтнүүд маш өндөр үнээр ажилладаг, өндөр цалин шаарддаг. Тиймээс бид зайлшгүй шаардлагаар авч, бэлтгэж ажиллахаас өөр аргагүй. 


Манай салбарын хүрээнд агаарын бохирдлын чиглэлээр хоёр ажил хийж байна.  Нэгдүгээрт нийслэлийн 42 мянган айл өрхөд 4 квт-ын халаагуур залгах боломж бүрдүүлж байна. Энэ ажил дуусах шатандаа орж байгаа. Энэ айлуудад хамгийн дэвшилттэй халаагуур ашиглах боломж бүрдэж байна.


Мөн эхний ээлжинд жилд 250 мянган тонн сайжруулсан шахмалт түлшний үйлдвэр ашиглалтад оруулсан байгаа. Үүнийг бид 600 мянган тонн шахмал түлш нийлүүлдэг болгон өргөтгөх ажлыг ойрын хугацаанд хийнэ. Ирэх оны өвөл гэхэд нийслэлийн гэр хорооллын айлуудад шаардлагатай байгаа шахмал түлшийг нийлүүлж эхэлнэ. 


Бид хүлэмжийн хийн ялгарлын асуудал дээр төхөөрөмж тавина. Ингэснээр тэнд гарч байгаа хорт хийн ялгарлыг тавина. Ингэснээр хяналт тавина хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 


-V ДЦС-ыг барих асуудал юу болсон бэ?


-V дугаар цахилгааны хувьд боломжгүй байдал үүссэн учир одоо байгаа ДЦС-уудын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэчилж, өргөтгөе г-эсэн арга хэмжээ авч байна.


Мөн II ДЦС-ийг хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж, дунд хугацааны хөтөлбөртэй ажиллана. 

 

-Эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт орох уу?


-Тарифын хөнгөлөлтийн асуудал 2019 онд хэвээр үйлчилнэ. Шахмал түлшийг туршихад 70 хувь бууруулж байгаа. Хамгийн гол нь 100 хувь айл өрх ашиглах уу гэдэг дээр бодох хэрэгтэй. 200 мянган зуухыг бид бүгдийг хянах нь эрсдэлтэй. Ямартай ч шөнийн цагт шахмал түлш, халаагуурыг ашиглана. 


-Эрчим хүчний салбар алдагдалтай явж байгаа гэдэг. Үүнийг хэрхэн шийдэх вэ?


-Маш чухал асуудал хөндлөө. Бидний үйлдвэрлэж байгаа зардал борлуулж байгаа хэмжээнээс давсан. 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай явж байна. Валютын ханштай уялдуулаад тарифаа эргэж харах нөхцөлийг үүсгэсэн. 


Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
10 % % - ын T'S. DAVAASUREN
2019-01-14
654:
10 % - ын ДАВААСУРЭНГИЙН ЭЭЛЖИТ МОНГО ОЛОХ АРГА БОЛ ТТДЦС.
2019-01-14
иймэрхуу сэтгэлгуй хог новшийг зайлуулаагуй цагт хулгай тасрахгуй оор олон юм ил болно
2019-01-14
энэ муу новш РИО ТИНТО ТОЙ ТОХИРОЛЦОЖ ТТДЦС - ЫГ МОНГОЛ ОРНЫГ 600 САЯ $ ОРОНД НЭМЖ ОРУУЛАХ ХЭЛБЭРЭЭР ГЭРЭЭ ХИЙСЭН. РИО ТИНТО ХОРОНГОО ГАРГАЖ ХИЙЧЭЭД ОДОО ХЯТАД РУУ ОТ-С ТОЛЖ БУЙ 200 САЯ $ МОНГОЛД УЛДЭНЭ Ч ГЭХ ШИГ. ХОЛ ОЧИЖ ХУЦААРАЙ
2019-01-14