Ирц хүрээгүйгээс хуралдаан хойшиллоо
2019-01-15

 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан гишүүдийн ирц хүрээгүйгээс хойшиллоо. Тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байв.

 

Харин гишүүдийн ирц хүрээгүйгээс тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
IH HURAL TAR adgiin baliar novshnuud baih yumaa. Hurelsuh saidaa odoo bolih boloogui yu
2019-01-15
За одоо болиочээ:Наад их хурлаа тараа. Нээх худлаа шудрага царайлсан юмнууд бүгд зайлаад тэр ард түмэн гэгчийгээ амраагаад өгөөч. Залхмаар худалч хулгайч амьтад вэ
2019-01-15
Дао Фан Хуй:
Өнгөрсөн наймдугаар сард Зам, тээвэр хөгжлийн яаманд маш ноцтой осол гарч хүний алтан амь эрсэдсэн билээ. Тус хэрэг эцэслэн шийдэгдээгүй байтал тус яамны ажилчдтай холбоотой бас нэг зөрчил гарчээ. Тодруулбал, Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-ны орой тус яамны ажилтнууд ажлын томилолт өвөртлөн галт тэргээр зорчиж явахдаа архидан согтуурч, хоорондоо маргалдан улмаар вагоны эд зүйлийг эвдэж гэмтээсэн зэрэг ёс суртахуунгүй үйлдлийг гаргасан байна. Энэ тухай УБТЗ-ын удирдлагын зүгээс салбарын сайддаа хандаж яамны ажилтнуудад арга хэмжээ авч, байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардсан бичиг хүргүүлсэн нь ил болжээ.
2019-01-15