Эрх баригчид ч эвлэрэхгүй, УИХ ч тарахгүй
2019-01-15

Он дамнан гацсан парламент өнгөрсөн долоо хоногт ажлын бус цагаар хуралдаанаа эхлүүлж, үүрийн таван жингээр сөрөг хүчний санаачлагаар засварлаад, баасан гаригт хуваарийн дагуу ч үдээс хойшдоо л цуглаж, ганцхан асуудлаар шөнөжин хуралдсан. УИХ-ын гишүүдийн ирц бүрдэж, хуралдсан нь эрх баригч хүчин ойлголцолд хүрч, гацаанаас гарсан гэсэн үг биш.

 

Нэг өдөр, хоёр шөнийн хуралдаанаар ердөө гуравхан асуудлыг хэлэлцсэн. Эхнийх нь УИХ-ын нэр бүхий гишүүдийн шаардаж, ирц бүрдүүлж, хуралдаандаа оролцохгүй чуулганыг 40 хоног гацаасан УИХ-ын даргыг огцруулах асуудалтай холбоотой Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл. УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөх заалт бүхий УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн барьсан. УИХ-ын дэгийн дагуу уг хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжсэн билээ. Энэ долоо хоногт дээрх хуулийн төслийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж батална гэж УИХ дахь МАН-ын бүлэг шийдвэрлэсэн байна лээ. Ингэснээр ирэх долоо хоногоос нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг чөлөөлөх төслийг өргөн барьж, хэлэлцүүлэх биз. УИХ-ын дарга М.Энхболдын тухайд энэ хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, хуулийн гадуурх бус хуулийн дагуу чөлөөлөгдөнө гэдгээ илэрхийлж байгаа.

 

Чуулганы хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Ерөнхий прокурорын санал. Хуулийн дагуу Ерөнхий прокурорын саналд УИХ 48 цагийн дотор хариу өгөх заалттай. ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа эрх мэдэл, мэдээллийн давуу байдлаа ашиглан зээл авсан гэх үндэслэлээр яллах тогтоол үйлдэгдээд байгаа Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн парламент авч үлдлээ. Дээрх гишүүд "мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулаагүй, шалгалт бүрэн дуусаагүй" гэх дүгнэлтийг Халдашгүй байдлыны дэд хороо гаргаж, бусдыгаа хамгаалан авч үлдэв. Ингэснээр гишүүдийн биед болон гэр орон, ажлын байр зэрэг үзлэг шалгалт явуулж, эд зүйлийг хураан авах нь хуулиараа хориотой, яллагдагчид халдашгүй "бүрэн эрх"-ээр хамгаалагдаж үлдлээ. Дээрх хэрэгт шалгагдаж байгаа бусад гишүүд ч өөрсдийн хамгаалалтаа хийж байна гэсэн үг.

 

Цаашлаад гурван есийн идэр хүйтнээр хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар сайдтай боллоо. ХХААХҮ-ийн сайдаар томилогдсон Ч.Улааны хувьд энэ салбарт туршлага, чадвартай гэхээсээ өөрийн намтрын хуудсаа л нэмж, долоо дахь удаагаа сайдаар томилогдож байгааг олон нийт шүүмжилж байна. 

 

Ийнхүү чуулган сар гаран гацсаны эцэст төлөвлөснөө ч, түмэнд тустай ч асуулдыг хэлэлцсэнгүй. Өөрсдийн эрх ашгийг хөндсөн асуудлыг хэлэлцээд, дэмжиж, хамгаалж, томилоод, эрх баригч дахин хоёр тийшээ харлаа. 


Учир нь өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "ЖДҮ"-д нэр холбогдсон ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр байсан ч гишүүдийн ирц бүрдсэнгүй.  "ЖДҮ"-чид, тэр дундаа Засгийн газар ЖДҮХС-гаас эрх  мэдэл, мэдээллийн даваа байдлаа ашиглан тэрбум тэрбумаар нь зээл авсан эрхмүүдээ "өндөг" мэт хамгаалан дарж, иргэд, сонгогчдыг эдлэх эрхийг нүд үзүүлэн няцаасаар байгаа нь өнөөдрийн үйл явцаас тодхон харагдана.  УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн хугацаанд зөвшилцөх, тохиролцох, ойлголцох уулзалт хийж байгаа гэсэн хэдий ч үйлдэл дээрээ зөрөлдсөн хэвээр байгаа. 

 

УИХ-ын даргыг огцруулахыг шаардаж байгаа Л.Оюун-Эрдэнэ нар "Дараагийн УИХ-ын даргаар Д.Хаянхярвааг томилохгүй бол Ерөнхийлөгчийн хуулийг батлахгүй гээд байгааг бид эсэргүүцэж байна" гэж бүлгийн хуралдааны дараагаар мэдээлсэн. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Албан тушаалын талаар бүлгийн хуралдаанаар огт яригдаагүй" хэмээн "гүрийж", гишүүн Ж.Мөнхбат "Хамтдаа уулзалдаад ойлголцлоо гэж хэлчихээд олны өмнө гарахаар дууны өнгө, дүр төрхөө хувирган зөвшилцсөнийхөө эсрэг үйлдэл хийхээ болиорой, Л.Оюун-Эрдэнэ нараа" хэмээн мэдэгдэж байна лээ. 


"60 тэрбум", "ЖДҮ"-гээр бие биенээ цоллосон эрх баригчдын үйлдэл дундаар сөрөг хүчин УИХ-ыг тарааж, ээлжит сонгуулийг зарлах тогтоолын төсөлд гарын үсэг цуглуулж байгаа. Гэхдээ  үнэмлэхүй  олонхи нь хуваагдан талцаж, намын хагарлаар төрийг хямраасан энэ УИХ-ын гишүүд   "бүрэн эрх" эдлэх гээд тарахгүй. 

Ер нь эрх баригчид ч эвлэрэхгүй, УИХ ч тарахгүй энэ нөхцөлд сонгогчид бид сурсан зангаараа тэвчин хүлээх л үлдлээ, дараагийн ээлжит сонгуулиа. 

Н.Энхбат

 


 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
YouTube -д "Их үсрэлт" гэж ороод ард түмэн дуу хоолойгоо нэгтэгцгээ
2019-01-16
Миеэ ба ба ба 22 дэрэмчи:
Эднийг шууд ганч руу бүгдийг нь очих ёстой, нийгэмд байх эрхгүй хүмүүс
2019-01-16
Mongol bol hamgiin adgiin jogiin uls heleh ug.ch alga
2019-01-16
зочин:
Дэмжиж байна. Иргэдийн хурал УИХ-д болон бусад сонгуульд нэр дэвшүүлдэг болбол зүгээр.
2019-01-16
иргэн:
Мипэ.Энхболд огцорвол маш том ѳѳрчлѳлт болно.Учир нь АИХ хуралдуулж тогтолцоондоо ѳѳрчлѳлт оруулж үндсэн хуулиа ѳѳрчилж 2-хуралтай болгож байж луйвар хулгай намчирхах байдал арилна.Юу үнэн энэ үнэн сум суурин хорооноос АИХ-даа тѳлѳѳлѳлѳѳ байнга оршин суугчдаасаа сонгох Бага хурал хууль болрвсруулах ажлаа хийх АИХ нь хавар намар ажлын 21хоног хуралдах хууль шүүх хүчний байгуулагууд боло ҮХЦ-н гишүүдээ нууц санал хураалтаар сонгодог болвол тѳр ард түмнээс хулгай хийдэг хулгайчидыг зогсооно.
2019-01-15
зочин:
Дэмжиж байна. Иргэдийн хурал УИХ-д болон бусад сонгуульд нэр дэвшүүлдэг болбол зүгээр.
ard tymen eh ornoo geh hyn hobor boloo yu?yun talchah be?...:
eldeb talchah bys?eh ornoo geh hyngyi gej uu?tegbel eh oron ard tymniihee telee setgeltei hyn oldohgyi bna uu?...tiim l etgeed zeb dee!!
2019-01-15
Иргэн:
ЖДҮчдийн талаас УИХ-н дарга сонгож болохгүй шүү?! Тэгэж л тэнэгтэв дээ! Тэнцвэржүүлэх үзднээс Миеэгийн талаас хүн сонгоорой
2019-01-15
Иргэн:
Миеэ огцорлоо гээд юу ч өарчлөгдөхгүй ш дээ. МАН хуваагдсанаараа хуваагдаад нөгөө талаа ажил хийлгэхгүй?! АН аль нэг талтай нь нийлж сонгуулийн очкоов авах гэж жаахан шоудаж байтал дараагийн сонгууль болно. Баахан бие даагч нар гарч ирээд ямар ч зохион байгуулалтгүй баахан бужигнасан л юм болно доо, харж л байгаарай?!?!?!
2019-01-15
Hi:
Miee shuud yagad chireed hayahgui bgam bee,,,gaihaj bn. Oimsiin gozolzuulaad avch yvaachee,,,zalhaj bn
2019-01-15
Зочин:
Хаянхярваа гарвал ялгаа байхгүй шүү.. Ингэж гүрийчихээд тэгж тэнэгтэв дээ. Оюун-эрдэнэ...нараа
2019-01-15
Ганцхан урд зүгийн зээ М.энхболдоос болж Монгол улс ийм болох гэж. Ичмээр юм. М.Энхболдыг шорон луу илгээх хэрэгтэй.
2019-01-15
иргэн:
ЭНХБОЛД ОГЦОРВОЛ САЙН ЦАГИЙН ЭХЛЭЛ ТАВИГДАХ ГЭЭД БАЙНА ДАА
2019-01-15
МАНАН БУДАН:
Маш сайн байна МАНАНтай эвлэрч болохгүй. УИХ тарлаа гэхэд 1. УИХ сонгуулийн хууль болон намын санхүүжилтийн хууийг шинэчлэх 2. хууль хүчнийхэн АТГ ЕПрокурор, АТГ дарга Хуулийн Зөвлөлийг сольж нээлттэй хэлэлцүүлгээр сонгон шалгаруулах 3. МАНАН мафийн толгойлогч нарын шоронд хийж ялыг нь үүрүүлж байж ёстой.
2019-01-15
Ene ardiin nam odoo bolikh kheregtei shuu dee ta nariig ard tumen medej bgaa shuu dee zeel abaad gemgui aybnagebel ter khudlaa shuu ard tumen ta nart khariu barina shuu anaydorj gej ene shudargaes ayraad yum khiideggui khuniig zailuulakh kheregtei dee 30 jil yum ayrilaa odoo bno
2019-01-15
ТЭР ДАРХАНЫ ХОНГОРЫГ ХОРДУУЛЖ ОЛОН ХҮНИЙ АМЬ НАСААР ТОГЛОСОН МЭДЛЭГГҮЙ ТЭР ХАР ТЭНЭГ НОВШИИЙГ АРАЙ ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ,ТЭР НАМХАН БОГТГОР НОВШИЙГ ЗАЙЛУУЛААЧ,ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ч БАЙХ ЭРХГҮЙ ЮМНУУД БОЛЧИХ ЮМАА,2020 ОНД МАН-ЫН ЛАЛАРУУДЫГ БҮГДИЙН ЭНЭ ГАЗРААС ЗАХЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ,
2019-01-15
GADNIIKHNAAS ICHEED YAH CH BOLEE. gol ni ard irgedeesee ichij yos zuitei baimaaar bn
2019-01-15
Гадныханаас ичдэг ес зуйтэй терийн эрх мэдэлтэнгуудтэй болох юмсан улс орны эрх ашиг уланд нь явдаг болжээ
2019-01-15