Хөдөлгөөнд оролцогчдод зориулсан аюулгүйн ЗӨВЛӨМЖ
1-16
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол түмний уламжлалт “Сар шинэ”-ийн баярыг угтаж гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт хөдөлгөөнд оролцогчдод зориулан Замын цагдаагийн газраас дараах аюулгүйн зөвлөмжийг хүргэж байна.

 

-Тээврийн хэрэгслийн жолооч нь мах бэлтгэлийн зориулалттай мал, махыг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг нь шалгасны үндсэн дээр тээвэрлэх

 

-Жолооч та хэт ядарсан үедээ хөдөлгөөнд оролцохоос татгалзах, хөдөлгөөнд 3-5 цаг оролцох үед 10-15 минут завсарлага авч амрах, бүхээгийн температур, суудал, дуу чимээ зэргийг зөв тохируулах

 

-Замын нөхцөл байдлын онцлогоос хамаарч хөдөлгөөний хурд болон хоорондын зайг сонгож явах

 

-Хөдөлгөөнд аюул тулгарч болзошгүй газарт ойртох, үедээ хурдыг бууруулж ялангуяа уулзвар, явган хүний гарц, автобусны буудал, замын үзэгдэлт хязгаарлагдсан болон хальтиргаатай хэсэгт мөн сургууль, цэцэрлэгийн дэргэдүүр өнгөрөх үедээ зогсох бололцоо бүхий хурдтай явах

 

-Жолооч гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийн өмнө хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, бусад хөдөлгөөнд оролцогчдод саад учруулахгүй байх боломжийг анхаарч мэдсэн байх

 

-80 км/цагийн хурдтай яваа автомашин урдуураа  мөргөлдөх үед дотор нь яваа хүмүүст ирэх ачаалал 25 метр өндрөөс унахтай адил байдаг тул хамгаалах бүс, хамгаалах хэрэгслийг тогтмол хэрэглэж хэвших.

 

-Автомашин доторх хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хүүхдийн нас, биеийн жин, онцлогт тохирсон хамгаалах хэрэгслийг хэрэглэж тээвэрлэх.

 

-Өчүүхэн төдий согтууруулах ундаа ч хүний ажиллах чадварт сөрөг нөлөөтэй байдаг тул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин