Мэдэгдэл
2012-01-16

Валютын ханш, өргөн хэрэглээний бараа болон шатахууны үнийн өсөлт зэрэг нийгэмд үүсэж буй нөхцөл байдлын талаар  төр засгийн шийдвэр, бусад холбогдох байгууллагуудын зөрүүтэй олон үнэлэлт дүгнэлт гарч буйтай холбогдуулан Монголын Нефть хийн ассосиаци байр сууриа илэрхийлэн мэдэгдэл гаргаж байна.Манай улсад шатахуун импортлох эрх зөвшөөрөл бүхий 70 гаруй аж ахуйн нэгж байгаагаас тогтмол үйл ажиллагаа эрхэлж буй 20-иод компани байгаа нь энэхүү салбарт эрүүл нээлттэй, зах зээлийн өрсөлдөөн явагдаж буйн илрэл, баталгаа мөн гэж үзэж байна.Нефтийн төрлийн бүтээгдэхүүний хангамж, худалдаа нь гадаад зах зээлээс тэр тусмаа импортын дийлэнх нь хөрш ОХУ-аас бүрэн хамааралтай гэдгийг бид мартаж болохгүй. Шатахууны импортлогч компаниуд нийлүүлэлтийн бусад эх сурвалжийг тасралтгүй эрэлхийлж, зохих хэмжээгээр үр дүн гарч байгаа ч газар зүйн байршлийн нөлөөлөл нь хамаарлыг бууруулах хэмжээнд хүрч чадахгүй байна. Өргөн хэрэглээний барааны болон шатахууны үнийн өсөлт нь дан ганц шатахуун импортлогч компаниудаас болсон гэж үзэх үндэслэл нь учир дутагдалтай юм. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг болон Монгол орныг нөмөрсөн эдийн засгийн хямралт байдал, шатахууны үнийн өсөлтийг даван туулах зайлшгүй шаардлагаар 2008 оны 11 сард Засгийн газар “Нефть бүтээгдэхүүний хангамж,  нөөц, үнийг тогтоох комисс”-ийг байгуулж, шатахууны үнийг татварын зохицуулалтаар, захиргааны аргаар тогтоон барьж ирсэн нь улс орны макро болон микро эдийн засгийг тогтворжуулахад ихээхэн үр дүнгээ өгсөн гэдгийг төр засаг олон нийт хүлээн зөвшөөрч ирсэн. 2011 оны хавраас ОХУ-ын дотоодод үүссэн шатахууны хомсдол нь манай улсад дахин хүндээр тусаж, шатахуун импортлогч компаниуд захиалсан хэмжээнийхээ 55 хувийг л авах нөхцөл тулгарсан төдийгүй үнийн тасралтгүй өсөлттэй шатахууныг импортлох болсон, гадаад валютын эх үүсвэрийн олдоц, ханшийн өсөлт  нь өнөөдрийн үүсээд буй нөхцөл байдлын эх суурь болсон гэдгийг Нефть хийн ассосиаци онцлон тэмдэглэж байна. Шатахууны үнийн 85-86 хувь нь НӨАТ шингэсэн, гадаад хил үнэ, 14-15 хувьд нь компанийн үйл ажиллагааны бүх зардал, ашиг шингэсэн үнийг төрийн хатуу хяналт дор тогтоодог бөгөөд  үнийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлийн учир шалтгааныг төр, засгийн зохих байгууллагуудад 2011 оны 11-12 саруудад үе шаттайгаар шийдэгдэх саналуудыг байнга тавьж ирсэн. Компанийн үйл ажиллагааны бүх зардал болох 14-15 хувьд хадгалалт, төмөр зам болон автозамын  тээвэр, түгээлт, зээлийн хүү, удирдлагын зардал зэрэг шингэсэн байдаг бөгөөд энэхүү зардал нь өнөөдөр үгүй болж, шатахуун импортлогч компаниуд алдагдал хүлээн ажиллаж байна. Энэ талаар ШӨХТГ-т шатахууны үнийн асуудлаар дүгнэлт гаргаж өгөх хүсэлтийг ч мөн хүргүүлж байсан юм. Нефтийн салбарын 10 мянга гаруй ажилтнууд бид үүссэн нөхцөл байдалд ард түмнийхээ адил санаа зовж төр засаг, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын хамтын оролцоотойгоор асуудлыг эерэгээр шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.
МОНГОЛЫН НЕФТЬ ХИЙН АССОСИАЦИ2012.01.16
Shuud.mn
Сонин хачин
бензин:
та нарыг байтугай намайг дарамталж байнашдээ
2012-02-10
Your Name...:
юу гэж л бол юу гэж цөм шаахиймаа
2012-01-16
sas:
hutsatsgaa
2012-01-16
Your Name...:
юу гэж л бол юу гэж цөм шаахиймаа