Булаацалдсан "Шударга ёс"
2019-01-17

 

Төр, засаг авлига, хээл хахуулийг зогсоож, шударга ёсыг бие биенээсээ нэхэж, хууль хяналтын байгууллагуудад бичиг илгээгэн, хуралдаандаа ч оролцох завгүй явцгаана. Үүнийг УИХ-ын даргыг "60 тэрбум"-ын асуудлаар хууль бус үг, үйлдэл хийсэн гэж УИХ-ын нэр бүхий 40 гишүүн чөлөөлүүлэх шаардлага тавьж, байнгын үйл ажиллагаатай парламентыг 40 хоног гацаасан үйл явцаар өрнөж байгаа.  Нөгөө талд УИХ-ын дарга хуулийн гадуурх шаардлага тавьсан гишүүддээ "хууль зөрчөөгүй" гэх тайлбарыг илгээж, зөрүүлээд, хуралдаандаа оролцож, хууль боловсруулах үүргээ гүйцэтгэж, төрийн эрх барих дээд байгулулагын үйл ажиллагааг тасалдуулахгүй байхыг анхааруулсаар ирсэн. 


Гэхдээ УИХ-ын даргыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлага тавьж, "шударга ёс"-ыг шаардсан нэр бүхий гишүүд эрх мэдэл, мэдээллийн давуу байдлаа ашиглан ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа зээл авсан нь  хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, яллагдах тогтоол үйлдүүлсэн дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг прокурорын саналыг буцааж,  хамгаалан авч үлдсэн нь олны зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргээд байгаа.  

 

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Засгийн газрын өргөтгөсөн нээлттэй хуралдааны үеэр төрийн албан хаагчдыг "том том алтан цаг, үзгээр гангарахаа боль" чанга дуугаар хашгирав. Ер нь улсын төсвийг батлахдаа төрийн албан хаагчдын бичиг хэрэг, машин техник, гар утасны хэрэглээ, томилолт гэх зэрэг урсгал зардлыг бүгдийг тусгаж өгдөг. Төрийн албанд мэргэжилтнээсээ дээш зэрэг дэвтэй эрхмүүдийн хэрэглээний зардал сарын цалингаа хэд дахин нугалсан дайны өндөр. Учир нь тухайн хэрэглээ нь өрхийн төсөв, цалингаасаа бус төрийн мөнгөнөөс зарцуулагддаг болохоор  арвилах, хэмнэхийг үл тоон, хамгийн үнэтэй, нэр хүндтэй брэндийн бүтээгдэхүүнийг сонгодог нь нууц биш, алтан үзгээр жишээлэхэд. Алтан үзгээ брэнд, үнэ ханшаа дагаад мөн тэр хэмжээний бэх, балны запас шаардана, за энэ бүхний тоо, тооцоог бодож,  гаргаж бухимдаад яах, вэ. Төрийнхөн хэзээ төрийн хар хүн шиг улсаа хөгжүүлэх сэтгэлээр ажил хандаж байлаа. Харин Ерөнхий сайд төрийн албан хаагчдынхаа эд эдлэлийг зүүхээ боль гэж чанга дуугаар хашгирахын оронд урсгал зардлыг нь танаж, хасч 2019 оны улсын төсвөө батлуулаад "Та нар одоо төсвийн мөнгөөр алтан үзэг авч брендлэг загнадаг цаг чинь өнгөрсөн. Төсвөөс гаргадаг хэрэглээний зардлыг чинь танасан. Улс төсвөө хэмнэж, цалинг чинь нэмж байна. Цалингаараа амьдраарай" гэсэн бол попрохоос нь илүү ажил хэрэг болж, төр итгэл алдарсан олны сэтгэлд гэрэл асааж, эрх баригч хүчний намын даргын рейтэнг ч намтайгаа хамт  сонгуулийн жилийн өмнө жил суга өсөх байлаа.  Гэвч "Би төр, нийгэмд шударга ёсыг тогтооно" хэмээн томилогдон гарч ирсэн Ерөнхий сайд өнөөдөр ч энэ үгээ хэлээд л яваагаас бус ажил хэрэг болгоогүй л байна. Сүүлдээ олон нийтэд Ерөнхий сайдын "шударга ёс тогтооно, эх орон, ард түмнийхээ төлөө амиа ч өгөхөд бэлэн" гэх үг  уриа биш улиг болоод байна. 

 

Хэн нэгийг хэлмэгдүүлэхгүйгээр авлига, хээл хахуультай тэмцэж, шударга ёсыг тогтоож үүргийг  ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч төрийн тэргүүн хүлээдэг. Энэ чиглэлд өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч Х.Баттулга ч үгээ хэлж, олон нийтийн үгийг сонсож, байр сууриа илэрхийлж ирсэн. Харин өчигдөр өөрийн харъяаллын байгууллага болох прокурорын ажилтнуудын шуурхай зөвлөлийн хуралд Ерөнхийлөгчийн  хувиар очлоо. Ингэхдээ прокуроруудад "хууль бус үйлдэлтэй тэмцэж шударга ёсыг тогтоох ажлаа эхлүүлэх"-ийг шаардаж, экс Ерөнхийлөгчид холбогдох "Таван толгой"-г 100 жилээр гадныханд эзэмшүүлэхийг оролдсон хууль бус үйлдлийг шалгуулахаар 178 хуудас баримтыг Ерөнхий прокурорт иргэний хувиар хүлээлгэж өгч байгаагаа хэллээ. 


Ерөнхийлөгч бол Ерөнхийлөгч, иргэн бол иргэн. Ерөнхийлөгчийн албан тушаал бүрэн эрх, халдашгүй байдлаар хамгаалагдсан байдаг бол жирийн иргэн иргэний эрх, үүргийн дагуу л явна. Жирийн иргэн Ерөнхий прокурортой зэрэгцэн суух байтугай прокурорын шуурхай зөвлөгөөний хуралд ч оролцох эрхгүй. 

 

Ийнхүү төр, засгийнхан тэргүүнүүд  хууль бус үйлдлийг таслан зогсоох, шударга ёсыг тогтоох ажлаа өөр өөрийн хүрээнд үргэлжлүүлж байна.

 

Ер нь олон нийт төр түвшин, түмэн олон амгалан байхыг л хүсч байгаагаас бус хэн нэг даргыг огцруулах, хэн нэгийг тахин шүтэх, хэн нэгнийг талд чанга дуугараад хашгираад явахыг төрийн түшээдээсээ хүсээ ч үгүй, шаардаач үгүй. 

 

Ийнхүү төгсгөлгүй "Шударга ёс" жүжиг үргэлжилсээр... Уг нь "шударга ёс" жүжгийн гол дүр төрийн эрх мэдэлтнүүд биш ард түмэн баймаар. 

Н.Энхлэн
 

Shuud.mn
Сонин хачин
Yu geh geed bgaa holion bantan buurunhii bichdeg nuhur ve
2019-01-18
Ми овогт хятадын эрлийз луухаан данжаад сонгуульд ялаад Ж.Эрдэнэбат,Ганбат гэсэн Сэлэнгийн хоер хужаа луйварчинг сайд болгоод мэргэжлийн Засгийн газар гэсэн баг өмсөж 806 тэрбумын концесс уяныхаа нохойнуудтай цуг хувааж цусалцгаасан .Төрийн албаны 24 мянган хүнийг албан тушаалаас нь авч хаясан. Ми данжаад бол Монгол улсын эсрэг хүнд гэмт хэрэг хийсэн ,үхэх ялтай.
2019-01-17
Иргэн:
Коммунист дарангуйлагч Хүрэлсүхийн ,шудрага ёс, мэдлэг боловсрол дульхан Батулгын ,шудрага ёс, орилоо Батзандан,Болдын ,шудрага ёс, Хөөрүү Оюуэрдэнэ ийн шудрага ёс,гэх мэт үй түмэн ,шудрага ёс, байна аль ныг нь дагах вэ????
2019-01-17
Тэгэхээр улсын Ерөнхий Прокурор гэдэг бол жирийн иргэн битгий хэл улсын Ерөнхийлөгч ч хамт сууж болохгүй бурхан юм уу эсвэл буга чөтгөр юм уу. Ийм сэтгэлгээг хаанаас дэврээгээд хааш нь салхилуулаад байнаа.
2019-01-17