Талибанчууд цэргийн баазад халдлага үйлджээ
2019-01-22

Афганистаны хойд хэсгийн Вардак мужид террористууд халдлага үйлдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Халдлагын улмаас 20 гаруй хүн амиа алдсан гэж албаныхан уламжлав. Мөн Афганистаны аюулгүй байдлын ажилтан амиа алджээ.

 

 

Хэвлэлүүд “Халдлагаар 100 гаруй хүн амиа алдсан” гэж мэдээлсэн ч албаныхан батлаагүй байна.

 

Энэхүү цус урсгасан халдлагын хариуцлагыг алан хядах “Талибан” бүлэглэл хүлээсэн гэнэ. Талибанчууд цэргийн баазад халдсан ба халдлагын үеэр олон тооны гадаадын цэргүүд байжээ.

 

Афганистаны эрх баригчид 2014 оноос улс орныхоо аюулгүй байдлын төлөө гадаадын орнуудаас цэргийн тусламж хүсч, олон тооны гадаадын цэргүүдийг эх нутагтаа байршуулах болсон юм.

 

Тухайн оноос талибанчууд халдлага үйлдэх нь эрс нэмэгдэж, эрх баригчдаа эрх мэдлээ өөрсөд нь шилжүүлж өгөхийг шаардсаар байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин