Малайзад амь насаа алдсан иргэний шүүх хурал өнөөдөр болно
2019-01-22

 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг 2019 оны 01 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Малайз улсын Куала Лампур хотноо томилолтоор ажиллаж байна. Тэрбээр Малайз улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэний өмнөөс шүүх ажиллагаанд төлөөлөн нэхэмжлэгчээр оролцож байгаа юм.

 

Хохирогчийн ар гэрийнхэн болон шүүх хуралд оролцох хуулийн багийнхан  өчигдөр уулзалт хийсэн бол өнөөдөр /2019.01.22/ тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагад хандан хэвлэлийн бага хурал хийх аж. Монгол Улсын иргэн амь насаа алдсан асуудлаарх шүүх хурал өнөөдөр Куала Лумпурт эхэлнэ.

 

Эргэн сануулахад Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак болон түүний зөвлөх Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байсан  Ш.Алтантуяа гэх монгол бүсгүй бусдын гарт хэрцгийгээр амиа алдсанаас хойш 13 жил өнгөрчээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин