Ирц бүрдээгүйгээс хурал хойшиллоо
2019-01-22

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр 11.00 цагт хуралдахаар товлосон байлаа. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хуралдаан хойшлов.

 

Тус байнгын хорооны хуралдаанаар Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Гадаад харилцааны яамаар төлөөлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорациар төлөөлүүлэн АНУ-ын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, БНХАУ-ын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ТАРВАЛ ТААРНА.
2019-01-22