Морь хөлсөлж явсан 10 настай хүүхэд унаж, нас баржээ
2019-01-23

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулсны улмаас хурдан морь унаач хүүхдийн амь нас хохирсон, олон арван хүүхэд гэмтэж бэртсэн, хөгжлийн бэрхшээлтэй болсон эмгэнэлтэй явдал гарсаар байгааг тухай бүр анхааруулж, хүйтний улирал буюу өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй, хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт болон Аймгийн Засаг дарга нарт удаа дараа зөвлөмж хүргүүлж байсан бөгөөд 2019 онд 21 аймгийн Засаг дарга нарт мөн хүргүүлээд байна.

 

1010202_849129158480070_5979976256286877659_n.jpg

 

Хүйтний улирал буюу жил бүрийн 11 дүгээр сараас 5 дугаар сарыг хүртэлх хугацаанд газар, зам харгуй хөлдүү, халтиргаа гулгаатай өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг зохион байгуулснаас болж тус уралдааны үеэр болон хурдан морины үсэргээ, сунгааны үеэр хүүхэд мориноос унаж бэртэл, гэмтэл авах, гар, хөл, хацраа хөлдөөх, амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох зэргээр унаач хүүхдүүд сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол амссан тохиолдлууд ихээр гарч байсан бөгөөд 2019 онд хурдан морь хөлслөх үеэр 10 настай хүүхэд мориноос унаж нас барсан харамсалтай тохиолдол гарлаа.

 

Иймд эцэг эхчүүү үр, хүүхдийнхээ амьд явах, эрүүл аюулгүй орчинд өсөж, торних, хөгжих, сурч боловсрох эрхийг хангах хамгаалах үүргээ ухамсарлаж,  иргэд хүйтний улирал буюу өвөл, хаврын улиралд хүүхдээрээ хурдан морь унуулахгүй байхыг Хүний эрхийн үндэсний комиссоос сэрэмжлүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Уяач нэртэй өмхий хулгайчууд, хүүхэд, мал 2-ыг яаж зовоож байнаа. Хатуу шиитгэх хэрэгтэй.
2019-01-24
Bat dorj:
Er n hurdan mori tom hoorog hend heregtei ed ve mori boh hoyr baihgui bolii geeguil de ovol zunguil boh barildaj mori uraldaj baidag zalhmaar yum neg ltom morii yasanch ih mongo oldog yum
2019-01-23
Иргэн:
Хориод байхад хүүхдээ морь унуулаад байдаг яачихсан эцэг эх гэж малтайгаа адил малууд байдгийм бэ?! Айл болгоны гадаа цагдаа зогсоох юмуу хаашаа юм!!!
2019-01-23
Зочин:
Хугацаа зааж хориглосон ЗГ-ын тогтоолыг Энхболдын даалгавараар удаа дараа зөрчиж эс тоож байгааг Хууль зүйн сайд бодиулах хэрэгтэй! Цэргээ авч очоод журамлаач!
2019-01-23
Уяач гэсэн нэртэй тэнэг бизданууд хүүхэд мал хоёр өвөл зовоогоод байх юм. Тийм л уях дуртай юм бол өөрсдөө л унацгаа эргүү дуракууд
2019-01-23