Олон жил ухаангүй байсан эмэгтэйг жирэмслүүлсэн этгээдийг тогтоожээ
2019-01-24

АНУ-ын Аризона мужийн "Хасиенда" эрүүл мэндийн сувилалд авто ослын улмаас 10 гаруй жил ухаангүй байсан эмэгтэй энэ сарын эхээр гэнэт хүүхэд төрүүлсэн билээ.

 

 

Уг мэдээллийг цахим ертөнцөд түймэр мэт тархаж, олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татсан гэхэд болно. Ухаангүй байсан 29 настай эмэгтэй гэнэт дуншиж, зүрхний цохилт нь түргэсэх хүртэл эмч нар түүнийг жирэмсэн гэдгийг нь мэдээгүй байсан гэнэ. 

 

Цагдаагийнхан дээрх учир битүүлэг хэргийг шалгаж, сувилалын бүх ажилчид болон эрчүүдээс нь "ДНК"-ийнх нь шинжилгээг авсан юм.

 

Тэгвэл олон жил ухаангүй байсан өвчинтэй зүй бусаар харьцаж, хүчирхийлж, жирэмслүүлсэн гэмт этгээдийг цагдаагийнхан амжилттай тогтоосон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Гэмт этгээд тус сувилалд 2011 оноос хойш асрагчаар ажиллаж буй 36 настай Натан Садерланд болохыг тогтоосон юм. Асрагч эр жилийн өмнөөс бүсгүйн асаргаанд ажиллаж, ихэнх цагийг хамт өнгөрүүлдэг байжээ. 

 

Натан Садерланд 25 жил Аризонад амьдарсан ба хоёр хүүхдийн эцэг гэнэ. Түүний өмгөөлөгч Дэвид Греган "Үйлчлүүлэгч минь их сайн эцэг гэдгийг хэлэх нь зүйтэй. Цагдаагийнхан түүнийг буруутай гэдгийг бүрэн нотолж чадаагүй. Бид дахин хүсэлт гаргаж, өөрийн сонгосон мэргэжилтнээр ДНХ шинжилгээг дахин гүйцэтгүүлэх төлөвлөгөөтэй байна" гэж мэдэгдлээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ "Баатархүү" гэж бичсэн нөхөр амьтнаас дор гаж донтон байна, хүүртэй бас тэгэх үү?
2019-01-24
nomtoibayar:
pasdaa bi bas barigdsanuu gichii umaa arai gej multraad bhad umnuhs ni
2019-01-24
ойлгомжтой
2019-01-24
Баатархүү:
Шиба л юмаа би оронд н байсан бол адилхан л байх байсан байхдаа
2019-01-24