Байлдагч амь насаа алдсан тухайд хэн юу хэлэв
2019-01-25

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай байлдагч /2019.01.22/ нас барсан хэрэг олон нийтийг хоёр талцуулаад байна. Албаныхан байлдагчийг гадны нөлөөгүй нас барсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гэдгийг мэдээлсэн бол талийгаачийн ар гэрийнхэн болон олон нийт цэргийн ангийн ахлагчид зодуулсны улмаас хүнд гэмтэл авч амь насаа алдсан хэмээн үзэж буй. Учир нь амь хохирогчийн бие бүхэлдээ хөхөрч, няцарсан гэрэл зураг цахим сүлжээнд тархаад байгаа юм. Цэргийн алба хаагчийн амь насаа алдсан тухайд албаныхан болоод талийгаачийн ахын байр суурийг хүргэж байна.

О.Ганбаяр: Шалгалтын эцсийн дүн гарсны дараа мэдээлэл өгнө

Зэвсэгт хүчний Жанжин штабын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн мэргэжилтэн,дэд хурандаа О.Ганбаяр “Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Орхон аймгийн Баян-Өндөр сумаас 2018 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирж алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэргийн Дорноговь аймгийн цагдаагийн газар, Зүүнбаян багийн цагдаагийн хэлстийн бүрэлдэхүүн болон ЗХЖШ-аас томилогдсон ажлын хэсэг газар дээр нь шалгаж байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байна. Шалгалтын эцсийн дүгнэлт гарсны дараа дахин мэдээлэл өгөх болно” гэлээ.

М.Мөнхшүр: Хүн нас барсны дараа цогцост хүүрийн толбо үүсдэг

Гэрэл зургийг MPA.mn

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, ахмад М.Мөнхшүр “Байлдагч гадны нөлөөгүй нас барсан гэсэн Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлт гарсан. Үхлийн шалтгааныг нарийн тогтоохоор авсан эсийн шинжилгээний хариуг хүлээж байна. Хуульд заасны дагуу 21 хоногийн дотор Шүүх эмнэлгийн дүгнэлт гарна. Цахим орчинд тархсан гэрэл зургуудтай холбогдуулан тайлбар хийхэд зурагт харагдаж буй хүрэн толбо нь нас барснаас хойш цогцост үүссэн хүүрийн толбо юм. Хүүрийн толбо гэдэг нь зүрхний үйл ажиллагаа зогссоны дараа цус тунгалагын шингэн хүндийн жингээрээ биеийн доор байрлалтай хэсгүүд рүү тунана. Тунасан цус шингэн венийн судсуудыг аажим тэлснээр хүүрийн толбо үүсгэдэг. Нуруугаар хэвтсэн үед цогцсын ар гадаргууд, хэвлийгээр хэвтсэн үед нүүр, цээж хэвлийн урд хэсгээр, дүүжлэгдсэн бол хэвлий ба бүсэлхийн доод хэсэг, гарын шуу, сарвуу, гуя, шилбэний эргэн тойронд үүснэ” гэв.

Б.Эрдэнэбат: Ядраад унахад нь нэмж зодсон гэж хамт байсан байлдагчид хэлсэн

Талийгаачийн ах Б.Эрдэнэбат “Дүүг маань зодоод хөнжил, гудсыг нь тэврүүлээд гүйлгэсэн байна. Ядраад унахад нь нэмж зодсон гэж хамт байсан байлдагчид хэлсэн. Зодуулаад, ухаан алдаад унахад нь орон дээр хэвтүүлсэн. Дахиж сэрээгүй. Эмч нар ирж үзээд нас барчихсан байна гэсэн. б Харин талийгаачийн ах Б.Эрдэнэбат “Дүү маань эмчийн үзлэгээр орж, эрүүл саруул гэдэг нь тогтоогдсон болоод л цэргийн алба хаахаар явсан. Архаг хууч өвчин байгаагүй. Бахардаад унахад нь ангийн ахлагч М зодож гэмтээгээд эмч дуудсан ч ирэхээс нь өмнө аль хэдийн амьсгал хураасан байсан.  Хэрэг гарсан 22-ны орой бид энэ талаар мэдэж, маргааш нь цэргийн ангид очсон. Ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авалгүй задлан шинжилгээнд оруулсан байсан. Дүүг минь зодож алчихаад, нуух санаатай байна” гэсэн юм.

Ямартай ч олон нийтийг цочирдуулаад байгаа энэхүү хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2019.01.25/ 12.00 цагт дахин мэдээлэл хийнэ. Мэдээллийг удахгүй хүргэнэ.

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
SALBARIINH NI SAID NI UNEN LOIDOR AJILAA HIIJ MEDDEGGUI TUGTSUG BAINDAA ZAILAACHEE SHIREN NUURTEI
2019-01-25
t:
zasag ogtsor
2019-01-25
АМГАЛАНБААТАР ГАЛ ХУДЛАА ХАЧИН БОЛЖ БНА:
ГЕНЕРАЛ АМГАЛАНБААТАР ГАЛ ХУДЛАА АРЬСАА ХАМГААЬСАН МЭЛЭЭЛЭЛ ХИЙЖ БНА НҮД АМАН ХАЧИН БОЛЖ БНА ХАРААД Л ШУУ МЭДЭГДЭЖ БНА САЙДЫН ОГЦОРУУЛ АМГАЛАНБААТАРЫГ ОГЦОРУУЛ ЯМАРЧ ХАРИУЦЛАГА АЛГА ГАЛ ХУДЛАА ЗОДСООР БАЙГААД АЛСАН БАЙХАД ЭНЭ АНГИД ДАГА ҮЛДЭХГҮЙ БҮГД ШОРОНД ШҮҮ ГОМДОЛТОЙ ХАЙРАН САЙХАН 19 НАСТАЙ ЗАЛУУ ХАРАМСАЛТАЙ БНА ШОРОНД ХИЙ
2019-01-25
Батлан хамгаалах яам болон Монголын цэрэг арми бол хvн тамалдаг хvнийг бузар муухайд сургадаг бузрын газар болсоор ирсэн. Цэвэрлэх цаг нь болсон. Угаасаа ч бузар муухай харгис жоомноос дор хvн хорхойнууд цэрэгт очхоороо олуулаа нийлж оодрон яргачин араатан баасны хорхойнууд болдог. тэр яргачид гадуур ганцаараа бол хулчгарын туйл баасны хорхой байдаг. тэднийг зvгээр л цаазлаж байх естой!!!!!!!

yagaad ar gerees n asuuhguigeer zadlan hiideg bilee uursduu niileeed altsan yum bn TER ZODSON AHLAGCH bolon hamsatanguudiig N ALAAD UURSDUU SHOROND OR DOOO
2019-01-25
Батлан Хамгаалах Яамыг цэвэрлэх цаг болсон !!!!!!!!!
2019-01-25
Яамны сайд нэртэй Энхболдоос амийг нь бусад зуйлсийг нь нэхэхмээр байна.
2019-01-25