Ц.Алтантуул: “Монкорд” ХЗХ-нд хийсэн шалгалтын дүн гараагүй байна
2019-01-29
Гэрэл зургийг MPA.mn

 

“Монкорд” хадгаламж зээлийн хоршоо дампуурахад тулсан. Гэтэл үүнийг нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн хаацайлан, нуун дарагдуулж иргэдийг хохироох гэж байна гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Хадгаламж зээлийн хоршооны газрын дарга Ц.Алтантуулаас тодрууллаа.

 

-“Монкорд” хадгаламж зээлийн хоршоо дампуурсан. Гэтэл үүнийг СЗХ нуун дарагдуулж байгаа гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

 

-“Монкорд” хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны зургадугаар сард дуусгавар болсон. Тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ ирүүлсэн. Тухайн үед зарим хадгаламж эзэмшигдчийн зүгээс энэ хоршоо хадгаламжийг эхний шаардлагаар буцаан олгохгүй байна гэсэн гомдлыг хороонд ирүүлээд байсан. Мөн өмнө нь манайхаас хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгасан биелэлт хангалтгүй байсан учраас СЗХ-ноос эхний ээлжинд газар дээрх шалгалтыг хийж үзээд түүний дараа энэ хоршооны зөвшөөрлийг сунгах эсэхийг шийдвэрлэхээр тогтсон. Өнгөрсөн оны долоодугаар сар болон 10,11,12 дугаар сард тус хоршоонд газар дээрх шалгалтыг хийсэн байгаа. Шалгалтаар тодорхой зөрчлүүд илэрсэн. Илэрсэн зөрчлийг хороо өөрийнхөө бүрэн эрхийн хэмжээнд эрх бүхий субьектэд шилжүүлсэн байгаа. Тухайн шалгалтын дүн эцэслэн гарсны дараа энэ хоршоог цаашид үйл ажиллагааг нь явуулах эсхүл цуцлах шийдвэр гарна.

 

-Тус хадгаламж зээлийн хоршооноос авдар зараад худалдаа эрхлэгчдээс мөнгө авсан байна. Үүнийгээ хөтөлбөр гэж тайлбарлаад байгаа. ХЗХ-оод ийм төрлийн хөтөлбөр явуулж болох уу?

 

-Энэ бол олон улсад байдаг туршлага. Энэ нь тус хоршооноос хадгаламж эзэмшигчээс өдөр бүхэн тодорхой хэмжээний мөнгө хуримтлуулах нэг бүтээгдэхүүн байсан. Хоршооны хувьд уг бүтээгдэхүүн ямар үр дүн авчирсан бэ гэдгийг шалгалтын дүнгээр эцэслэнэ.

 

-“Монкорд” хадгаламж зээлийн хоршооны удирдлагууд нь ашиггүй ажилласан гэсэн. Энэ нь шалгалтаар илэрсэн болов уу?

 

-Шалгалтын дүнг эцэслэж гаргаад түүний дараагаар тодорхой мэдээлэл өгөх боломжтой болно.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Batotgon:
Monkordoos yaj munguu avah shhidver garsan u
2020-11-06
Monkordin hohirogchid yaj munguu avah ve
2020-11-06
монгол:
хурдан мөнгөө олж авмаар бнаа жирмэсэн хүн шоконд ороод балараад ана
2019-02-20
Aaa:
Mungu awmaar bna...niilj neegdye
2019-01-31
Цагаан сарын дараанаас хохирогчид минь ээ, нийлж нэгдэж байгаад мөнгөө авцгаахад анхаарч, энэ улс төрд хууль, шүүх гэж байдаг бол хандаж, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалцгаая аа.Монкорд бүрэн дампуурсан байна шүү.
2019-01-30
монгол:
хурдан мөнгөө олж авмаар бнаа жирмэсэн хүн шоконд ороод балараад ана
Одноо:
ТА БҮХЭН ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА?
2019-01-30
Одноо:
"ХОХИРЛЫг ЭРГЭН ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛӨӨР БАРАГДУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ"- Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, 50 ХУВИЙГ ТӨРӨӨР БУЮУ ТӨСВИЙН МӨНГӨӨР ТӨЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ӨМНӨ НЬ ОЛОН ХЗХ ДАМПУУРАХАД ДЭЭРХ ХУУЛИАР 50 ХУВИЙГ ТӨСВИЙН МӨНГӨӨР БАРАГДУУЛЖ БАЙСАН ТУРШЛАГА БАЙГАА.
2019-01-30
хандаа:
мөнгө олж авмаар яаж авах бэ
2019-01-30
Одноо:
Хурдан мөнгөө олж авах юмсан. Ямар удаан шалгалтын дүнгээ гаргадын бэ?Хүмүүсийн хохирлыг хурдан түргэн барагдуулахад л анхаарах хэрэгтэй байна.
2019-01-30
Bayarsaikhan gedeg dargaa Tanai angiin hiihdiin horshoo bolohoor hamgaalaad baigaa ymuu
2019-01-30
Монкордод залилуулсан хохирогчид минь ээ, хамтран тэмцэж, хохирлоо барагдуулцгаая аа. телевиз, сэтгүүлч нарыг дуудаад, орон даяар зарлая. Хэн ч бидний мөнгийг олж өгөхгүй шүү дээ. Зальтай этгээд нараас мөнгөө олж авцгаая аа.
2019-01-30
Цөхөрсөн пролетари:
Оны өмнө шалгалтын дүн гараагүй байна гээд байсан одоо 1 дүгээр сар дуусаж байхад бас л дүн эцэслэгдээгүй гэх юм. Сэтгүүлч нарын нөгөө хурц хэл амаар тэгээд хэзээ дүнгээ гаргахаа шууд хэлчих гээд асуучихгүй юм. Ард түмний өмнөөс та нар нэг асуугаадхаач.
2019-01-30
Сзх гэж жинхэнэ авилга аваад сурсан нөхдүүд байдаг.:
Энэ СЗХ урьд нь даргаар ажиллаж байсан, Цэндсүрэн, УИХ-ын гишүүн Лүндээжанцангийн дүү болох Баярсайхан нар нь Төрийн банкыг 22 тэрбум төгрөгөөр хохироочихоод сууж байна.Эдгээр авилгачид урьд нь СЗХ-нд өндөр алба хашиж байсан нөхдүүд гэдгийг санаарай.
2019-01-30
Авилгалын үүр уурхай болсон СЗХ:
Энэ Даваасүрэн гэж ямар гишүүний бөгсний хүүхэн болоод ингэж дарвалзана вэ.Олон хүн хохирчоод байна .Энэ байгууллагыг АТГ шалгахгүй юм байхдаа.Танай байгууллага хэдэн даатгалын компаниудаас яаж хандив нэрээр авилга авдаг,Ббсб зөвшөөрлийг хэрхэн өгдөгийг тун удахгүй баримтаар гаргана.
2019-01-30
naka:
Altantuul aa ta shudraga baigaarai Monkord chin LEOS iin tesliin mengenees anh gishuuddee tuslah nereer baiguulagdsan kass maygiin yum baisan n daraa heden abgai emchleed teslees aribjuulaad bair barij zaraad tsusii n holison ih no tai gazar shuu dee emegteichuudiin huuchin ajiltnuud bugd medne
2019-01-30
Enkhbold ogtsorloo. Ajlaa hiij chadahgui bgaa Davaasureng ogtsruulay
2019-01-29
Ер нь бүрэн дампуурсан байх аа.
2019-01-29
Шалгаж байна л гэх юм. Энэ Санхүүгийн зохицуулах хороо бас хамтрагч нь юм уу? Цаг хожоод, хохирогчдыг хуураад байгааюм биш үү? хохирогчид оо.:
Хохирогчид нь хамтраад бүгдээрээ шүүхийн байгууллагаар явбал яасан юм бэ?
2019-01-29
Ямар удаан шалгадаг юм бэ? Гуйж байна хурдан шалгаад хохирлыг минь барагдуулаад өгөөч...
2019-01-29
Batotgon:
Monkordoos yaj munguu avah shhidver garsan u
Monkordin hohirogchid yaj munguu avah ve