Хилийн боомтууд шинийн гурван хүртэл амарна
2019-01-29

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу  Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд  2019 оны 2 дугаар сарын 5,6,7 -ны өдөр буюу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3 өдөр “Цагаан сар”-ын баяр тохиож байгаа тул  ажиллахгүй.

 

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

Shuud.mn
Сонин хачин