ЖДҮчдэд зориулсан хууль санаачлаад өг, Ерөнхийлөгч өө
2019-01-30

Нэг хүнд зориулан хууль санаачилж, батлаад суудлаас нь буулгаж болдгийг монголчууд харлаа. Тэгвэл одоо нэлээн хэдэн хүнд зориулсан хууль санаачилж, хариуцлага нэхье.

 

 

МАНАН бүлэглэлийн толгойлогч, 60 тэрбумын эцэг гэхчлэн цол гуншин өгч М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас нь буулгаж чадлаа. Бүр Ерөнхийлөгч хууль санаачилж, УИХ түүнийг нь батлав. Хуульгүй юм бол хуулийг бий болгож байгаад сандлаас нь салгая гэж чичирсээр санасандаа хүрлээ. Монголд хууль үйлчилдэггүй биш үйлчилдэг аж. Хуулийг шуурхай баталж, элдэв дүрэм журамгүйгээр баталсан цаг мөчөөсөө эхлэн мөрдөж болдгийг өчигдөрхөн харлаа, олон түмэн.

 

Тэгвэл одоо ЖДҮ-чдэд зориулсан хууль санаачлаад өг, Ерөнхийлөгч өө. Зөвхөн нэг хүнийг суудлаас нь буулгахын тулд хууль бичиж болдог юм чинь нэлээн хэдэн хүнд зориулан хууль санаачлахад болохгүй зүйлгүй. Угаас нь эрх мэдлээ хэтрүүлж, хууль бус зүйл хийсэн нь тодорхой учраас хуулийн хариуцлага нэхэхэд буруудах зүйлгүй.

 

УИХ-ын 10 гаруй гишүүн ЖДҮХС-аас зээл авсан гэмтэй. Эрх мэдлээ, албан тушаалтын байдлаа ашиглан хэдэн арван сая, тэрбумаар нь зээл авчихаад парламентын танхимд ичихгүй суугаа. Бүр прокурорын байгууллагаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, хууль бус үйлдлийг нь шалгах шаардлага үүсээд буйг нь хэлээд байхад хэнэггүй суудалдаа шигдсээр байгаа юм. Ерөнхий прокурор Б.Энх-Амгалан ЖДҮХС-гийн хэргээр Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирсэн. Харин УИХ-ынхан түүнийг хамгаалж, ичих нүүрэндээ элгээ наасан. Аргаа барсан Ерөнхий прокурор парламентын танхимаас шударга ёсыг хайж, уурсаж байв. Үүний дараа тэрбээр  Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд нарыг мөн л ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар шалгах шаардлагатай учраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөхийг парламентаас хүссэн. Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн ахалсан Ёсзүйн дэд хорооноос эхлээд хуулийг уландаа гишгэж, мөн л тэднийг УИХ авч үлдсэн. Харин энэ удаа ерөнхий прокурор Б.Энх-Амгалан парламентын танхимаас шударга ёсыг хайгаад хэрэггүйг бүрэн ухаарсан байх. Одоо АТГ-аас таван гишүүнийг яллагдагчаар татаж, шалгах болсноо мэдээлсэн. Прокурорын байгууллага шударга ёсыг хайгаад хана мөргөөд зогссон. Харин одоо АТГ ямар хана мөргөөд, хаана зогсохыг таахад ч бэрх.

 

Хуулийг сахиулах хуулийн байгууллага хууль тогтоогчдын өмнө ийн хүчин мөхөсдөж байна. Тиймээс одоо төрийн тэргүүн Та хуулийг гууль болгогчдод зориулсан хууль санаачлаад өг. Зөвхөн ЖДҮчдэд зориулсан заалттай, тэдний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах, хуулийн өмнө аваачих боломжийг нээсэн хууль санаачлаад, парламентад оруулаад өг. Баталсан хуулин дээрээ гишгэж, хуулийн байгууллагыг үл тоогчид өөрсдөд нь зориулсан хуулинд хэрхэн хандахыг сонгогч олон түмэн хармаар байна. Шударга ёс ярьж, ганцхан хүнд зориулан хууль баталдаг гишүүд өөрсдөд нь зориулсан хуулийн өмнө ямар нүүр гаргахыг харах цаг болсон. УИХ-ын гишүүдийн үнэн төрхийг бид хангалттай харсан. Харин одоо баталгаажуулж авмаар байна. Сонгууль ч ойртож байна. Хар дансанд оруулж, төрийн босгоор дахин гишгүүлэхгүй байх хүмүүсийн дүр төрхийг илүү тод тодорхой болгож авъя.

 

Шударга ёсны энэ нэхэл Ерөнхийлөгч Х.Баттулгад ч хамаатай. Шударга бус байна хэмээн М.Энхболдод зориулан хууль санаачилсан Та одоо хууль бусчуудад яаж хандах чинь мөн л олон нийтийн сонирхлыг татах асуудал. Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй сүлбэлдэж, УИХ-ын дарга М.Энхболдыг зайлуулсан хуйвалдагч бус Монгол төрийн эв нэгдлийг илэрхийлэгч, хууль ёсыг нэхэгч, шударга ёсны сахигч гэдгээ одоо л харуулах цаг. Аавын хүүхдүүдийг алагчилж үл болно.

 

М.Болд

 

Shuud.mn
Сонин хачин
Unen shuu, iim olon San bdgiig sayal medlee,,,
2019-01-31
Хэт тарган тэмүүлэн эгч дүүс дундговь гишүүд наваанюндэнтний үр удмыг 950-д шонгүй мань мэт нүдэнд дахин бүү үзэгд хэмээн залбирна
2019-01-31
Иргэн:
Одоо ЖДҮ-ийн хулгайч гишүүдээс ял асуух цаг болсон. Эд бол ард түмний өмнө асар их нүгэл хийсэн улс
2019-01-30
Zochin:
Mash zob ene zeel absan khumuusiig zailuulakh khuuli sanaachlaad ikh khurald ogoo batlakhiig ni kharii ard tumen kharaj medej bgaa shuu
2019-01-30
bultuush:
майкл жексон бага насны эхрэгтэй хүүхэд хүчинддэг байсан гэнээ манай гомо мөнхөө ах яг адилхан бага насны эрэгтэй хүүхэд сонирхдог ха ха ха зартай эр шүү
2019-01-30
Zov shyy:
Zov,Odoo eronxiilogch JDY iin luivarchidad zoriulj xuuli sanaachlaad UIX iin gishyynees ni choloolyyleh xeregtei,Odoo Battulga eronxiilogch xer shudarga xyn be gedeg ni JDY iin xereg xerxen shiidegdsenees xaragdana!!!
2019-01-30
Равдан:
Ман-ын нарийн бичгийн дарга Амарсанаа билүү тэр залуу чинь уг нь их гайгүй залуу шиг байгаа юм. Тэр чинь ямар Их хурал, Засгийн газрын гишүүн сайд биш,төрийн хариуцлагатай албан тушаалтан ч биш, тэр нэг нам олон нийтийн байгууллагынхаа л удирдах аппаратын ажилтан хүн. Тийм хүн хамаарал бүхий компанидаа зээл өгүүлэх эрх мэдэл түүнд байхгүй. Манайхан төр засаг, нам олон нийтийн байгууллага хоёроо ялгаж салгаж ойлгомоор юм. Би л хэрвээ тэр хүн байсан бол "би нэгдүгээрт төрийн хүн биш зөвхөн намын хүн, хоёрдугаарт тэр зээлийг чинь иргэн хүнийхээ хувьд хөөцөлдөж байж зохих ном журмаар нь л авсан" гээд л сууж байна.
2019-01-30
ene olon buzar herguudiig 1 odor, 1 tsagt yaj shiideh ve dee. Daraa daraagaar n shiidej l taaraa
2019-01-30
Та тайван бай таны толгой зуйван байна
2019-01-30
Zochin:
ЖДҮЧИН МАНДТУГАЙ ГЭЖ СЭТГЭГДЭЛ БИЧСЭН ХҮНИЙ АМЬДРАЛ М.ЭНХБОЛД ГЭЖ ХҮН ОГЦОРСНООР САЙХАН БОЛЧИХНО ГЭВЭЛ ТА ТОМ АНДУУРЖ.ЧИ УДАХГҮЙ ХАМРААРАА ГАЗАР ШААНА.ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ЖДҮЧИН ГИШҮҮДИЙГ ӨРШӨӨХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС БАЙХГҮЙ БАЙХ ШҮҮ.
2019-01-30
Zochin:
JiDV zail
2019-01-30
Zochin:
JIDV n hulgaich nariig arga hemjee avaach M Enhboldoor shovudaj dundana ard tvmniig huurch tsever garah geed bna
2019-01-30
Zochin:
Har mortei Horolsvh zail
2019-01-30
уНШИГЧ:
ЖДҮ ЧИД МОНГОЛ ЭХ ОРОН АРД ТҮМЭНДЭЭ МАШ ТОМ ТУС БАРАГ ГАВЪЯА БАЙГУУЛАВ ЖДҮ ИЛЭРЭЭГҮЙ БОЛ МОНГОЛЧУУД БИД БАХЬ БАЙДАГААРАА ЮУ Ч МЭДЭХГҮЙ ХОНИНИЙ ХОНХОРТ УЯАТАЙ ЯВАА ХОНЬ ШИГ ТУУЖ ЯВАА ШҮҮ ЖДҮ ЧИД МАНДТУГАЙ АА ХАРИН АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ БАРАГДУУЛААРАЙ
2019-01-30
Unen shuu, iim olon San bdgiig sayal medlee,,,
Zochin:
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАА ТА ЭХЛЭЭД ЕРӨНХИЙ ПРОКУРОР ХУУЛЬ ХЯНАЛТЫН ХҮМҮҮСДЭЭ ХҮЧ НЭМЭЭД ЖДҮЧИН МӨНГӨ УГААСАН ГИШҮҮДЭЭ ТҮДГЭЛЗҮҮЛЭЭД ШАЛГУУЛАХАД НЬ ХҮЧ НЭМЭЭД ӨГЧИХ ТАНЫ ШУДАРГА БУСЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙГАА ҮГҮЙГ ЭНЭ ШИЙДВЭРЭЭС ЧИНЬ АРД ТҮМЭН ДЭМЖИХ БОЛНО.ТА АЛИ НЭГ ТАЛД БИШ ӨӨРИЙНХӨӨРӨӨ АЖИЛЛАЖ ЧАДВАЛ ДАХИН СОНГОГДОХ ҮҮД ХААЛГА ЖДҮЧИН ГИШҮҮДИЙГ ХАМГААЛАХ ЭС ХАМГААЛАХААС ИХЭЭХЭН НӨЛӨӨЛӨХӨӨР НИЙГЭМ ХҮЛЭЭЖ БАЙГАА ШҮҮ.
2019-01-30
ene olon buzar herguudiig 1 odor, 1 tsagt yaj shiideh ve dee. Daraa daraagaar n shiidej l taaraa
Энэ хор найруулагч Нямдоржийн турхиралтаар нэг хүнд зориулсан хууль санаачилж новширохоор ЖДҮ чдийн бүлэглэлийг зайлуулах хууль санаачлаач ерөнхийлөгчөө!!!
2019-01-30
Gogo:
Ждүчин бол зангиатай нүүрээ нуусан хулгайч мөнөөс мөн. Жэнко бол их гарын хулгайч учраас хулгайч хулгайчаа хамгаалах нь ойлгомжтой. Бидний ядуу байгаагийн гол шалтгаан бол төрд шургалсан хулгайч нар бидний боломжийг бүлэглэн хулгайлсанаас болсон тул энэ хавар үхэр тэргээр үнэг гүйцдэгийг харуулах болнодоо.
2019-01-30
Ард түмний боломжийг хулгайлсан лалрын ждү-чдийг УИХ-аас зайлуул
2019-01-30
Zochin:
JDU bol zeel. Harin avch bolohgui chineeleg gishuud avsan n buruu ch , Mi.Enhbold,Elbegdorj MANAN giin derged bol yu ch bish.todorhoi mongoor torgohod l barag bolno.yun huuli
2019-01-30
Иргэн:
Одоо ЖДҮ-ийн хулгайч гишүүдтэй тооцоо бодох цаг боллоо. Тэд бол нинжин сэтгэлгүй хулгайчууд мөнөөс мөн
2019-01-30
ждү-чид дотор төрд хэрэгтэй чадвартай үн нэг ч байхгүй. дандаа төөрч орж ирсэн, чадвараара биш, сохор азаар гишүүн болсон гарууд байгаа. тиймээс бүгдийг нь буулга. шоронд хий
2019-01-30
иргэн:
Эрдэнэт үйлдвэр монросцветмет Дарханы тѳмѳрлѳг,Хѳтѳлийн цемент шохойн үйлдвэрүүдийг луйвраар авсан.Бас ѳчнѳѳн лиценз,уул уурхайнуудыг авсан ХХБанкны эзэд буюу луйврын бүлэглэлийн толгойгч Ц.Элбэгдорж,Т.Бадамжунай,Миеэ.Энхболд,Д.Ганбат Н.Жанцан,Ц.Нанзаддорж,С.Эрдэнэ нарын хулгай хийсэн тѳр ард түмний ѳмч хѳрѳнгийн дэргэд ЖДҮ-н зээл хумсны толионд ч хүрэхгүй.Том хулгайчид ѳѳрсдийн том хулгайгааЖДҮ-н зээлрүү ард түмний сэтгэл санааг эргүүлж байгах юм.Эхлээд том хулгайчидыг барь.ЖДҮ-чид ѳрѳѳ тѳл.том сургамж шүү.Том хулгайчид улс орны тусгаар тогтнолд занал учруулж байгаа шүү.
2019-01-30
зочин:
дэмжиж байна.биднийг доромжилчихоод хэнэгчүгүй бохь зажлаад сууж байгаа нөхдийг одоо шалгах цаг нь болсон,..
2019-01-30
irgen:
yostoi demjij bna. odoo ene JDUS mungu xussan baaxan xulgaichuudad xariutslaga uuruulex yostoi shuu. tegexgui bol bi unexer gomdoj bna. 350.0 say zeel xusch tusluu ugsun manai company getel mungu duussan geed uguugui shuu dee. bid tsagaan idee airag bolovsruulax tusul xiij uursdiin huchin chadlaaraa ajluuldag gazar.....
2019-01-30
иргэн:
Зүгээр л яармагийн дэнжээ хямд төсөр, боломжийн орон сууцаар дүүргээд, гэр хорооллын айл өрхүүдээ оруулаач, энэ асуудлыг захиргааны арга хэрэгслээр шийдээч. Гадаад яамны нэр дээрх 8 га газарт тансаг зэрэглэлийн орон сууц барьж м2 -ыг нь 3500000 гаар зарах гэж байгаа, үүнд яамны ажилтан нарт 12 орон сууц өгнө гэж тохирсон, үүний ард Ерөнхийлөгч таныг байгаа гэж сонссон. Энэ үнэн үү???? Эсвэл таны нэрийг барьсан хүмүүс наагуур чинь бизнес хийгээд байна уу?? Анхааралдаа аваач. Ийм байж агаарын бохирдол бууруулахгүй ээ, Ерөнхийлөгч өө. Яармагийн дэнжээ бүгдийг нь буцааж төр аваач ээ, одоо га нь 1 сая доллар гээд байх юм, юу гэсэн үг вэ??? Хэн бүтээсэн хэнээс авсан ямар баялаг болохоороо ингэж байнааа. Бүх газар олголтыг хүчингүй болгоод төрийн бодлогоор орон сууц барьж, барьсан үнээрээ борлуулбал утаа байхгүй болно ш дээ.
2019-01-30
иргэн:
МАНАН-Н СҮҮЛЧИЙН БӨГЛӨӨСИЙГ УНАГАХАД ТУС ДЭМ БОЛСОН ЖДҮ-ЧИДДЭЭ БАЯРЛАЛАА , АРД ТҮМЭН ТА БҮХНИЙГ УУЧЛАХ ЭСЭХИЙГ УДАХГҮЙ ШИЙДЭНЭ, АВСАН ЗЭЭЛЭЭ ХУРДАН ТӨЛӨЖ БАРАГДУУЛААРАЙ
2019-01-30