Хуан Гуайдогийн хилийн хоригийг цуцлахыг шаарджээ
2019-01-31

Өөрийгөө Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэмээн зарлаад буй сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдог "албан ёсоор хүлээн зөвшөөрөх тогтоол"-ыг Европын парламент батлахаар зэхэж буй талаар ойрын эх сурвалж мэдээлсэн талаар "www.sbs.com.au" сайт уламжлав.

 

 

Хэвлэлээр цацагдаж буй дээрх мэдээлэлтэй холбогдуулан Европын парламент хараахан мэдэгдэл хийгээгүй байна.

 

Гэхдээ Хуан Гуайдогийн эсрэг хүчин төгөлдөр хэрэгжүүлж буй хориг арга хэмжээгээ нэн даруй суллахыг Николас Мадурогоос шаарджээ.

 

Венесуэлийн Дээд шүүх өчигдөр өөрийгөө тунхагласан Хуан Гуайдогийн эсрэг хилийн хориг тавихаас гадна бүх дансыг нь битүүмжилсэн юм.

 

Европын парламент "Мадуро хууль бус үйдлээ нэн даруй зогсоох хэрэгтэй. Мөн өгөгдсөн хугацаандаа шударга, нээлттэй сонгууль явуул" гэж мэдэгдэв.

 

Европын холбоо энэ долоо хоногийн эхээр Мадурод дахин сонгууль явуулахыг үүрэгдэж, найман өдрийн хугацаа өгсөн юм. Уг хугацаа энэ амралтын өдөр дуусгавар болно. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин