Бен Аффлек: Дахин БЭТМЭН-ий дүрийг бүтээхгүй
2019-01-31

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек албан ёсоор "Warner Bros" компанийн "Бэтмэн" цувралыг орхиж буйгаа зарласан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.

 

 

Аффлек ямар шалтгаанаар уг дүрийг бүтээхээс татгалзсан нь НУУЦ байгаа юм. Тэрбээр өнгөрсөн оны сүүлээр өөрийгөө архины гүн хамааралд орж, улмаар эмчилгээ хийлгэж буйгаа фэнүүддээ мэдэгдсэн билээ. "Би архинаас болж, хайртай хүмүүсээсээ холдож, дуртай ажлаа алдахад хүрлээ" гэж Аффлек ярьж байв. 

 

Аффлек хоёр жилийн өмнө эхнэр, жүжигчин Женнифер Гарнерээс салсан юм. Тэд гурван хүүхэдтэй билээ.  Олон сая үзэгчтэй цувралын дараагийн анги 2021 онд зургаадугаар сарын 25-нд дэлгэцнээ гарахаар төлөвлөж байгаа ч "Бэтмэн" буюу Брюс Уэйний дүрийг хэн бүтээх нь тодорхойгүй байна.  Аффлек, Бэтмэний дүрээрээ 2016 -2017онд "Batman v Superman: Dawn of Justice", "Suicide Squad" ,"Justice League" кинонд тогложээ. 

 

-Хүүхдүүдийн хамгийн их хайрладаг, хүндэлдэг баатрууд хамтрагчид боллоо?

 

-Хүүхдүүдийг баярлуулсандаа баяртай байна. Жүжигчин хүний хамгийн том жаргал эерэг дулаахан үгс.

 

Хэнри: Хүүхдийн баяр баясгалан гэдэг хамгийн гэгээлэг бас гайхалтай зүйлс. Насанд хүргэгчид бус хүүхдүүдийн дунд ч алдартай байна гэдэг гайхалтай хэрэг.

 

-Хүүхэд байхдаа энэ хоёр баатрыг хамтрагч болно хэмээн төсөөлж байсан уу?

 

-Үгүй ээ. Энэ хоёр чинь тэс ондоо цагт төрсөн баатрууд.

 

-Уран бүтээлийн тухай ярилцах хэрэгтэй байх. “Супермэн, Бэтмэний тэмцэл: Шударга ёсны эхлэл” кинонд тоглоход хамгийн бэрхшээлтэй зүйл юу байв?

 

-Бид бусдын адил хүн. Мах ясаар бүтээгдсэн. Харин камерны өмнө супер хүчтэй баатрын дүрд хувирсан. Энэ хариултаас минь ямар их хичээснийг нь мэдэх боломжтой.

 

-Аффлек таны нэрийг Бэтмэн гэж хадгалсанд ямар бодолтой байна?

 

-Тун хөгжилтэй байна. Чиний нэрийг супермэн гэж утсан дээрээ хадгалах болно. Сайхан санаа байна. Хүүхдүүддээ ярих шинэ сонинтой боллоо.

 

 

-Та хоёрын хамтран тоглосон кино хэдийнэ 300 саяыг олоод байна. Хүмүүс яагаад иймэрхүү үлгэрийн, уран зөгнөлт киног сонирхох болов.  Уран бүтээлчийн бодол?

 

-Кино урлаг эсвэл хүний хөгжил хөгжиж байна уу гэдгийг би сайн мэдэхгүй. Техник хөгжиж байна. Гэхдээ тэр техникийг хүн хөгжүүлж байна. Кино урлаг хөгжөөд хамгийн өндөр шатан дээрээ гарсан гэх боловч энэ бүхний ард хүн л байна. Хүний тархийг хүн л захирч чадна. Хүний тархи хөгжиж байгаа учир бидний эргэн тойронд байгаа зүйлс хүртэл хувьсаж байна. Хэнри хэллээ. Бид нисч чадахгүй мөртлөө супер баатруудын тухай өгүүлэх киног үзээд “Гайхалтай, гоё юм. Нисэх юмсан” хэмээн хүлээн авахгүй зүгээр л уран бүтээл эсвэл байдаг л зүйл хэмээн хүлээн авч байна. Нисдэг машин бүтээх асуудлаар хүмүүс ярилцаж байхад кино урлаг нисдэг машины тухай 100, 200 жилийн өмнө л мэдэж байсан. Тэгэхээр хүний тархи илүү хөгжилтэй байгаа биз.

 

-Уянгын эсвэл адал явдалтай кинонд тоглох эсвэл уран зөгнөлт кинонд тоглохын аль нь хэцүү вэ?

 

-Чи тэнэг л биш бол дүрээ голох хэрэггүй. Бүх дүрийг бүтээхэд жүжигчнээс асар их тэвчээр гардаг.

 

-Бэтмэн нөмрөг, Супермэн бариун хувцас өмссөн. Хэцүү байсан уу?

 

-Миний хувцас бүх тоноглол зэрэгтэйгээ нийлээд яг 11 кг болж байсан. Анх өмсөхөд хүнд байсан ч сүүлдээ дассан шүү.

 

-Гал Габотын тухай ярилцах нь зөв байх. Габото супер бүсгүйн дүр бүтээсэн?

 

-Энэхүү уран бүтээлийн чухал дүрүүдийн нэг. Дайн эсвэл эрчүүдийн тулаан үзэгчдэд тийм ч их таалагдахгүй. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн кино урлагийг авардаг юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин