Өөрийгөө ерөнхийлөгч гэж зарласан Гуайдогийн гэр бүл АЮУЛД оржээ
2019-02-01

Өөрийгөө Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэмээн зарлаад буй сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо гэр бүлийнхээ аюулгүй байдалд занаа зовниж буйгаа дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ мэдэгдсэн талаар "www.nytimes.com" сайт уламжлав. 

 

 

Николас Мадурогийн дэглэмийг хамгаалж, ард түмнийхээ эсрэг ажиллагаа явуулж буй тусгай хүчнийхэн Гуайдогийн гэр бүлийг удаа дараа заналхийлжээ.

 

Гуайдо улсынхаа Батлан хамгаалах, цагдаа хүчний байгууллагуудыг шинэчлэлийн багтаа нэгтгэж чадахгүй байна. 

 

“FAES” гэх цагдаагийн тусгай хүчнийхэн Гуайдогийн Каракас хот дахь гэрт нь нэвтэрч, эхнэр Фабина Розалесыг айлган сүрдүүлжээ. Тухайн үед Фабина охиныхоо хамтаар гэртээ байсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Хөөрхий муу "Халтар..."-н эх орон Монгол хоёр яг адилхан. Улс төрчид нь улс орноо сүйтгэсэн, зарим нь тэмцэж л байна
2019-02-02
kkk:
Delhiigeer l neg Oyun-Erdenetenguud garchihsan yum uu daa
2019-02-01