Бронхитээс өөрийгөө хамгаалах НАЙМАН АЛХАМ
2019-02-02

Бронхит болон амьсгалын замын өвчнөөс өөрийгөө хамгаалах аргаас “www.wikihow.health” сайт мэдээллээ.

 

Алхам №1

 

 

Хэрвээ таны эргэн тойронд байгаа хүн бронхит болон бусдад халдах өндөр эрсдэлтэй амьсгалын заиын өвчнөөр шаналж буй бол та ойртох хэрэггүй.

 

Алхам №2

 

 

Ханиад, томуу дэгдэж буй хүйтний улиралд гараа сайн угааж, ариутгах хэрэгтэй. Харшилтай хүмүүст бронхит болон амьсгалын замын өвчүүд ханиалгах, хоолой бачуурах эсвэл хамар загатнах, нус гоожих, найтаах, нүд загатнах, улайх зэрэг шинж тэмдэг илэрч болно.

 

Алхам №3

 

 

Гараа үргэлж спиртийн агууламжтай гар ариутгагч эсвэл савангаар угаагаарай. Энэ нь нянг устгах болно.

 

Алхам №4

 

 

Тамхи татахаас татгалзаарай. Учир нь тамхи уушги болон амьсгалын замыг гэмтээдэг.

 

Алхам №5

 

 

Агаарын бохирдолтой үед байнга амны хаалттай явах.

 

Алхам №6

 

 

Жүрж, гүзээлзгэнэ, сармис байнга хэрэглэх нь амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна.

 

Алхам №7

 

 

Дархлаа дэмжих тариа хийлгэх. Мөн гэдэсний шимэгч хорхойтой бол хүүхдийн хамрын салст үрэвсдэг. Тиймээс уг асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хамрын салст гэмтвэл амьсгалын замын өвчин тусах нь элбэг.

 

Алхам №8

 

 

Мэргэжлийн эмчид байнга үзүүлж, өвчлөхөөсөө өмнө эрүүл мэндээ сахин хамгаалаарай. Сүрьеэ бол аюултай өвчин. Түүнийг эрт илрүүлж эмчилбэл эдгэрдэг. Уушгинд ч гэмтэл бага. Харин гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит наашаа биш, цаашаа явдаг өвчин. Уушгины гуурсан хоолойн бүх давхаргыг гэмтээдэг байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин