Европын орнууд Хуан Гуайдог ЕРӨНХИЙЛӨГЧ хэмээн зарлана
2019-02-04

Өөрийгөө Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэмээн зарлаж, орон даяар өнөөгийн тэргүүн Мадурогийн дэглэмийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулж буй сөрөгч хүчний тэргүүн  Хуан Гуайдог Европ тивийн зарим орон албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөр төлөвлөж буй талаар "www.theguardian.com" сайт мэдээллээ.

 

 

Их Британи, Герман, Итали болон Франц улс Венесуэлийн албан ёсны Ерөнхийлөгч бол Хуан Гуайдо хэмээн мэдэгдэж, Николас Мадурог цус урсгахгүйгээр эрх мэдлээ шилжүүлэн өгөхийг шаардаж, мэдэгдэл хийхээр бэлтгэл ажилаа базааж эхэлжээ.

 

Европын холбоо Мадурод найман өдрийн хугацаа олгосон ба энэ хугацаанд нээлттэй, шударга сонгууль зохион байгуулахыг уриалсан юм.

 

Тус холбооны өгөгдсөн найман өдөр өчигдөр 11.00 цагаар дуусгавар болжээ. 

 

Мадуро "Венесуэлийн дотоод асуудалд хэн ч оролцох ёсгүй" гэж мэдэгдээд байна. 

 

АНУ тэргүүтэй барууны орнууд Мадурог зайлуулахаар тэмцэж буй бол ОХУ, БНХАУ, Турк, Сири улс Мадурогийн дэглэмийг хамгаалахаа илэрхийлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин