ЗӨВ сүсэглэхсэн
2019-02-11

Жил бүрийн шинийн нэгний өглөө аав маань уул усандаа залбирч, сүсэглэдэг байлаа. Нутгийн уул усаа аргадаж, ирэх жилүүдийн сайн сайхан бүхнийг хүсч, даатгадаг байсан биз. Тэгэхдээ ах нарыг дагуулж, идээ будаа, арц хүж, цайны дээжээ авч явна. Цайны дээжээ овоо руу биш тэнгэр өөд өргөнө. Идээ будааны дээжээс мөн л тэнгэрт өргөж, овоонд багахан цацна. Арц хүжээ л уугиулж үлдээнэ. Харин овооны чулууг цагаан болтол сүү өргөж, элдэв идэх зүйл тэнд үлдээж байсангүй. Тэр уулыг, тэр овоог огтхон ч бохирдуулдаггүй байлаа. Харамч хахиртай биш уул усаа хайрлаж, сүсэглэж чадаж байгаагийн жинхэнэ илрэл нь энэ.  

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Харин энэ дүр зураг бол улаанбаатарчуудын сүсэглэсэн Тасганы овоо. XVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн сар шинийн нэгнийг угтаж, уул үсэндээ сүсэглэсэн нийслэлчүүд гэрэл зургийн хальсанд ингэж буужээ. Ирэх жилийн сайн сайхан  бүхнээ уул ус, алтан нарандаа даатгаж, сүсэглэсэн нь энэ. Гэвч сүсэглэхэд учир бийг өнөө ч бид ухаараагүй бололтой. Хэдий чинээ их сүү өргөж, хэдий чинээ олон боов боорцог овоонд аваачиж тавьснаар буян заяа нэмэгдэхгүй. Уул ус, овоог сүү, боов чихээр бохирдуулж, хадгаар боомилсон дүр зураг сүсэг бишрэлийн илрэл огтоос биш гэдгийг лам хуваргууд хичнээн хэлдэг билээ дээ. Зөв сүсэглэхсэн дээ.

 

Сүсэглэж, залбирч яваа овоогоо хогийн цэгээс ялгаагүй болчихоод сэтгэл дотроо сайн сайхныг хүсч мөрөөдөх нь зохист үйлдэл мөн үү. 

 

 

 

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Тэнэг үйлдэл
2019-02-13
zochin:
bid Tuvdees doloon dor bolson yamarch shinjlex uxaan xogjil devshil alga daa yag l galzuu met
2019-02-12
Mongol:
Ee halag gej. Iim teneg yum hiitsgeeh gej de.
2019-02-11
Ийм балай учраас хөгжихгүй байгаа юм
2019-02-11
Гай:
Ёстой нэг баасан дээр суусан батгана шиг язагнаж байна даа.Бүр хөх инээд хүрчихлээ хаа хаа хаа хаа 21 зууны инвацийн эрэн үе болчихоод байхад монгочууд мухар сүсг бишрэлээсээ салахгүй байна
2019-02-11
gal:
setguulchidee,zuragchidaa ta nar ter uheruudiin zurgiig tomoor tataj todorkhoi olon niited uzuulen bolgoj tavimaar bna. ichihee medeh bolvuu???
2019-02-11
Irgen:
Suseg bishreltei bailgui l yahav. Gehdee l alivaa yum her hemjeeneesee hetreheeree utgaa alddag.
2019-02-11
иргэн:
үнэхээр заваан юмаа, арай ч дэээ
2019-02-11
zochin:
Ene munchag teneg muhar susegten vhervvg hogiin tseg deer ovoorson baich chiny emegnel yum daa
2019-02-11
Үхэр Капиталистууд Хар шар Феодал зангаа тавихгүй бололтой.Нхэрүүд Хятадын Төвдийн бөгсийг долоогч долдой нар байхгүй юу
2019-02-11
зочин:
Үхэр Капиталистууд Хар шар Феодал зангаа тавихгүй юм байна л даа. Үхэрүүд Хятадын Төвдийн бөгсийг долооч долдой нар байхгүй дээ
2019-02-11