Э.Содномпилжээ Дэлхийн цомын тэмцээний аварга боллоо
2019-02-12

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас “Рио-2016" паралимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн аварга, Азийн наадмын алтан медальт, Гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ МПНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор оролцов. Тэрбээр хэвтээ шахалтын 107 кг-ын жинд 240 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

 

 

Энэ нь түүний "Дэлхийн цом"-оос авсан дөрөв дэх алтан медаль бөгөөд өнгөрсөн онд мөн жинд 220 кг-ыг түлхэж түрүүлж байсан юм. 

Shuud.mn
Сонин хачин