Бөмбөгний тусламжтай өөртөө массаж хийх арга
2019-02-13

Заавал массаж хийлгэхгүйгээр зарим эрүүл мэндийн асуудлаа эдгээр бөмбөгүүдээр шийдвэрлэх боломжтой аж. Энэ талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ.

 

Алхам №1

 

 

Хүүхдүүдийн ихээр тоглодог гаднаа товгортой бөмбөг, зүлэгний хоккейн бөмбөг болон гольфийн бөмбөгний тусламжтай эрүүл мэндийн зарим асуудлаа хялбараар шийдээрэй.

 

Алхам №2

 

 

Таны алга болон хөлийн ул өвдсөн бол танд гольфийн бөмбөг их тус болно. Уг бөмбөг жижигхэн учир барихад асуудал үүсэхгүй. Алга өвдсөн үедээ бөмбөгөө ширээ эсвэл хатуу газар байршуулаарай. Дараа нь бөмбөг дээрээ алга, улаа тавьж, зөөлхөн эргүүлээрэй. Улмаар бага зэргийн даралт өгөх хэрэгтэй.

 

Алхам №3

 

 

Зүлэгний хоккейн бөмбөгөөр хуян, нурууны өвдөлтийг намдаах боломжтой. Учир нь уг бөмбөг зөөлхөн. Тиймээс өвчтэй хэсэгтээ уг бөмбөгөөр массаж хийх боломтож юм.

 

Алхам №4

 

 

Олон цаг өндөр өсгийт өмсөх эсвэл хөлд тухгүй гутал өмссөн бол танд гаднаа товгортой бөмбөг их тус болно. Уг бөмбөгөөр массаж хийх боломтой.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин