Эль Чапо насан эцэстлээ АНУ-ын шоронд хоригдоно
2019-02-13

АНУ-ын Нью Йорк хотын Холбооны шүүх Мексикийн “Синалоа” гэх хар тамхины бүлэглэлийн тэргүүн “Эль Чапо” хочит Хоакин Гузман Лоэраг 10 гаруй хэрэгт буруутгасан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Түүнийг хар тамхи борлуулсан, хууль бус галт зэвсэг эзэмшсэн, мөнгө угаасан, айлган сүрдүүлсэн, захилгат аллага гэх хэргүүдэд буруутгажээ.

 

Эль Чапог 2016 оны нэгдүгээр сард Мексикийн шоронгоос оргосон ба жилийн дараа баривчилж, улмаар АНУ-ын талд шилжүүлсэн юм. 

 

Шүүхээс түүнд цаазын ял оноохгүй ч тэрбээр амьдралынхаа эцсийн мөч хүртлээ шоронд өнгөрүүлэх болно гэж албаныхан уламжлав. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
orgondoo hu kkk
2019-02-13