Ё.Баатарбилэг: Шинэ санаачилга гэж туршилт явуулахгүйгээр сургалтын агуулгыг сайжруулна
2019-02-13

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Энэ хоёр өвийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хичнээн төгрөг шаардлагатай вэ?


-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 24,2 тэрбум төгрөг 2023 он хүртэл хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж байгаа. Үүнээс улсын төсвөөс 2.3 тэрбум, орон нутгийн төсвөөс 275 сая төгрөг, гадаадын буцалтгүй тусламжаар 20.3 сая төгрөг, зээл, тусламжаар нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зарцуулна гээд жил жилээр нь төлөвлөлт хийгдсэн. Үндэсний хөтөлбөр батлагдсан учраас өнөөдрөөс эхлээд манай яам дээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарна.

 

-Таны өмнө БСШУС-ын сайдаар ажиллаж байсан хүн төрийн нарийн бичгийн даргатайгаа хамтарч ажиллахад хэцүү байснаа хэлж, Засгийн газарт чөлөөлүүлэх хүсэлт хүргүүлсэн гэх сураг байна. Та үүнд ямар  байр суурьтай байна вэ?

 

-Өнгөрсөн хугацаанд тус яаманд боловсон хүчний асуудлаар яриа хөөрөө гарч байсныг та бүхэн мэдэж байгаа. Миний хувьд БСШУС-ын сайдаар томилогдоод удаагүй байна. Өнөөдрийн байдлаар яамны удирдлагууд, газрын дарга нартай уулзалт хийж байна. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсны хувьд салбарын талаар явуулж байгаа үйл ажиллагааны талаар мэдээллүүд байна. Ажилтайгаа танилцах уулзалтуудаа хийж байна. Нэр бүхий хүмүүст хариуцлага тооцох тухай асуудал одоогоор миний нэр дээр орж ирээгүй байна.  Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газрын түвшинд ирүүлсэн асуудлууд байхыг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар хуулийн дагуу томилогдсон албан тушаалтнууд ажлаа хэвийн үргэлжлүүлээд явж байна.

 

-БСШУС-ын сайдаар томилогдсон хүн бүр сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулдаг. Таны хувьд ямар бодлого барьж ажиллах вэ?

 

-Боловсролын салбарт хөтөлбөр, агуулга тулгамдсан асуудал болоод байна. ЕБС-ийн сургалтын хөтөлбөр сүүлийн жилүүдэд хурдацтайгаар нэмэгдэж ирсэн байна. Маш олон хичээлийг заавал үзэх шаардлагатай гэж оруулснаас сурагчдын ачаалал асар их нэмэгдсэн. Тухайлбал, 12 дугаар ангийн хүүхдүүд өдөр бүр долоон цагаар хичээллэж байна. Хэддүгээр ангийн сурагч өдөрт хэдэн цагаар хичээллэж хэдэн хичээл үзэх ёстой тухай стандарт, олон улсын чиг хандлагыг судалж, ойрын үед танилцуулах үүрэг өгсөн. "Цөм" хөтөлбөрийн доторх агуулгыг эргэж харна. Сурагчдын ачааллын багасгахгүй бол хүндрэлтэй байна. “Бага ангийн сурагч өглөө 08.00 цагт гэрээсээ гараад 16.00 цагт ирж байна” гэсэн шүүмжлэл эцэг эхчүүдээс ирж байгаа.  Миний хувьд 2020 он хүртэл бага хугацаа үлдсэн байгаа. Тийм учраас одоогийн үйл ажиллагааг засч сайжруулж,  нэмж шинэ санаачлага гэж туршилт явуулахгүй байх бодолтой байна.

 

-Сурах бичиг дутагдалтай байна. Дахин хэвлэх үү?

 

-Сурах бичгийн асуудал анхаарал татаж байгаа. Жишээлбэл, хөдөө орон нутгийн сургуулийн нэг ангид нэг сурах бичиг ногдож байна гэж байна. Хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байхад нэг сургуулийн номын санд хэрэглэгдэхээргүй болсон, урагдаж хуучирсан сурах бичиг өрөөстэй байсан. Бага ангийн хүүхдүүдийг сурах бичгээр хангаж, дунд ангийн сурагчдын сурах бичгийг хөнгөлөлттэй үнээр хүргэхээр хэвлэлийн компаниудтай хамтарч ажиллаж байна. Яаман дээр сурах бичгүүдийг боловсруулаад дуусч байгаа. Үүнээс хойш сурах бичгийг зохиох асуудал дуусна. Мөн сурах бичгийн агуулгыг эргэж харж байгаа. Сурах бичгийг эцэг эхчүүд хүүхдүүддээ өөрсдөө аваад өгчих зохицуулалт хэрэгтэй. Учир нь өнөөдөр эцэг эхчүүд худалдаад аваад өгье гэхээр дэлгүүрт байхгүй, худалдаачны гар дээр хуучин сурах бичиг байна. Албан тушаалтнууд “ЕБС үнэгүй олгоно гэсэн учраас сурах бичгийг  үнэгүй тарааж байгаа” гэж тайлбарлаж байна. Сургалтыг үнэгүй олгож, багш, сургууль зэргийг үнэгүй хангаж байгаа. Аль ч үнэ төлбөргүй сургадаг улс орнууд сурах бичгийг эцэг эхчүүд өөрсдөө худалдаж авдаг.  Тиймээс сурах бичгийг нь хангалттай байлгах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Хамгийн төвөгтэй нь сурах бичгийг хэвлэх зардлыг 2019 оны улсын төсөвт тусгаагүй.

 

-“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох дээр та ямар бодолтой байна вэ?

 

-Үүнийг манай байнгын хороон дээр нэр бүхий гишүүд санаачлаад явж байгаа. Бага ангийн хүүхдэд “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлье гэж санаачилж байна. Ажлын хэсгийн санал дүгнэлтийн дагуу байнгын хороо чуулганаар хэлэлцээд явна.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
барилгачин:
Танай Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийнхэнд мэргэжлийн чадвартай, юм хийе бүтээе гэсэн сэтгэлгээтэй хүн байхгүй ажлын түгжээ, саад,авилгачдын үүр уурхай болсон санхүүжилт, гэрээ, худалдан авах ажиллагаа энд л саатаж улс эх орны хөгжилд мөн ч их хүндрэл учируулдаг юм даа Цаашид засаж залахгүй бол боловсролын салбар өөдөө гарахгүй
2019-02-14
Цэрэг:
Цэрэгт мөн адил хүмүүжлийн асуудалд анхаармаар баына мөн гадаад хэл Заах хэрэгтэй,тэгвэл ядаж нэг хэсэг асуудал нь больвсрол талдаа намэр болно шүү дэ
2019-02-14
Сургууль:
6 настай хүүхдэд хичээл биш мэндлэх, шүд гар угаах , хувцас эвхэж тавих,цэх суух, смбар арчих,гүйх ,бүжиг хийх, дасгал хийх гэх мэт хөдөлмөрийн хүмүүжлийн цогц мэдлэг олгоод дараа ангид нь бичиг үсэг заамаар байна, өөрөөр хэлвэл суурь хүмүүжил хэрэгтэй байна, их сургууль орсон ч хүнтэй мэндлэхгүй ,газар хог хаядаг хүүхэд байна
2019-02-14
Амжилт:
Яамныхаа боловсон хүчнээ анхаараарай. Гол бодлогын газруудаа сайн анхаар!
2019-02-13
zochin:
sport yagaad yarihgui bn
2019-02-13
Сайн илчил:
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмээч.Хүүхдүүд орой өлсөж цангаж ирж байна. 1 хүүхэд өдөрт 800 төгрөгний төсөвтэй хоол гэж юу байсан юм. Болохгүй бол эцэг эхчүүдээс нь ядаж 10000 төгрөг татахад болохгүй гэх газаргүй.
2019-02-13
Чаддагийм бол мэддэгийм бол 7 настай сургуульд ордог болгож өршөө:
Малчидын хүүхдүүд малчин гэр бүлд маш том дарамт бол хүүхдээ 6 настай сургуульд оруулах дотуур байрны ая даахгүй нялхас сургахын тулд эхнэр нөхөр салж амьдарч байна.Хотын залуус хийж бүтээх насандаа хүүхдээ зөөсөөр нэг нь ажилгүй гэртээ .Мөн хүүхэд зөөх хүргэх гээд замын түгжрэл утаа униар дийлдэхгүй байна
2019-02-13
зочин:
Энэ бид 2 боловсролын салбарыг өөд нь татлаа юу?, хараа байтал хулгайч царай.
2019-02-13