Этиопын дуучин эр тэнэсэн суманд оногдож, амиа алджээ
2019-02-13

Этиопын нэрт дуучин Дадхи Гелан нэгэн зочид буудлын нээлтийн арга хэмжээнд уригдаж, ая дуугаа өргөж байхдаа  тэнэсэн суманд оногдсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Дуучин эр цээжин тус газраа буудуулсан ба түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч хожимдсон байжээ. Энэ талаар дуучны гэр бүл мэдэгдсэн байна. 

 

Тус зочид буудал Оомбиа мужийн Ашуфе хотноо нээгджээ. Гелан улсдаа дээгүүр орох алдартай уран бүтээлч ба иргэд нийгмийн сүлжээгээрээ дамжуулан эмгэнэл илэрхийлсээр байна.

 

Томоохон баяр наадам, гашуудлын үеэр иргэд агаарт хий бууддаг уламжлалтай аж. 

 

Зэвсгийн асуудал тус улсын толгойны өвчин болоод буй юм. Саяхан нэгэн хуримын үеэр нэг этгээд тэсрэх бөмбөг тэсэлж, сүйт залуугийн аминд хүрчээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ТЭНЭСЭН СУМ МӨН ҮҮ?:
"ДУУЧИН ЭР ЦЭЭЖИН ТУС ГАЗРАА БУУДУУЛСАН..." "...АГААРТ ХИЙ БУУДДАГ УЛАМЖЛАЛТАЙ"
2019-02-13