Ангараг гаригт 15 жил ажилласан робот тэтгэвэртээ гарлаа
2019-02-14

АНУ-ын Сансар судлалын агентлаг /НАСА/ 15 жилийн өмнө Ангараг гариг руу илгээж байсан  “Opportunity” тандалтын төхөөрөмжийн үйл ажиллагаа зогсоож буйгаа өчигдөр зарласан талаар "www.wsj.com" сайт мэдээллээ. 

 

 

Тус робот төхөөрөмж Ангараг гаригийг судлах үндсэн үүрэгтэй байжээ. 

 

15 жил өөр гаригт ажилласан тус төхөөрөмжтэй энэ долоо хоногийн эхээр холбогдох гэж оролдсон боловч амжилтгүй болсон аж. 

 

Нарны эрчим хүчээр цэнэглэгддэг тус төхөөрөмжтэй өнгөрөгч оны зургаадугаар сараас хойш холбоо тогтоож чадахгүй байгаа юм. 

 

Тоос, шорооноос болж тус төхөөрөмж бүрэн цэнэглэгдэж чадалгүй ийнхүү үйл ажиллагаа нь зогсоход хүрчээ. Мөн Ангараг гаригт сүүлийн таван сар салхи дэгдсэн нь төхөөрөмжийг бүрэн ажиллагаагүй болгосон хэмээн албаныхан таамаглаж байна. 

 

“Opportunity” өнгөрсөн хугацаанд цэнхэр гариг руу  нийт 217594 зургийг амжилттай илгээжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин